Дэлхийн Армийн спортын их наадмаас медалийн ургац хураалаа

 

Энэ сарын 2-ноос 11-ний өдрүүдэд БНСУ-ын Мунгён хотод дэлхийн Армийн спортын их наадам боллоо. Тус наадам 110 орны 8700 тамирчин оролцсон юм. Манай улсын хувьд чөлөөт, жүдо бөх, бокс, байт харваа, буудлага зэрэг спортын төрлөөр тамирчид өрсөлдөж 3 алт, 4 мөнгө, 6 хүрэл, нийт 13 медаль хүртэн багийн дүнгээр 16-р байр эзэллээ.

 

Байт харвааны холимог төрөлд Б.Отгонболд, Д.Мирослав нар алт, эмэгтэйчүүдийн багийн төрөлд Б.Урантунгалаг, Д.Мирослав, Н.Ариунбилэг нар мөнгө, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Батсуурь мөнгө, Х.Цогтгэрэл хүрэл, багаараа мөнгө, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-д Д.Хүдэрбулга мөнгө, 70 кг-д Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн нар хүрэл, буудлагын эмэгтэй ганцаарчилсан урт бууны 50 метрийн дасгалд Ч.Нарантуяа алт, Г.Нандинзаяа хүрэл, багийн дасгалд О.Янжинлхам, Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нар алт, байлдааны хурдан буудлагын 25 метрийн дасгалд О.Гүндэгмаа хүрэл, боксын төрөлд М.Чухал-Эрдэнэ хүрэл медаль тус тус авсан юм.

 

2015 оны дэлхийн Армийн спортын их наадмаас медаль хүртсэн орнууд

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)