“Реал Мадрид” наймдугаар тойрогт “Лавента” багтай тоглоно

 

Испанийн хөлбөмбөгийн Ла лигий наймдугаар тойргийн тоглолтууд энэ долоо хоногт болно. Одоогийн байдлаар “Вильяреал” 16 оноотой хүснэгтийг тэргүүлж, “Реал Мадрид”, “Сельта Виго”, “Барселона” 15 оноотой удаалж байна.

 

Бямба гарагийн үдэш “Эйбар”-“Севилья”, “Валенсиа”-“Малага”, “Реал Бетис”-“Эспаньол”, “Реал Мадрид”-“Лавента”, “Барселона”-“Рио Валлекано”, ням гарагийн үдэш "Вильяреал”-“Сельта Виго”, “Реал Сосьедад”-“Атлетико Мадрид”, “Хетафье”-“Лас Палмас”, “Депортиво”-“Атлетик Бальбао” учраа таарлаа.

 

Тус улсын шилдэг клубын нэг “Барселона” улирлын эхэнд хүснэгтийг тэргүүлж байсан ч гол довтлогч Л.Мессиг гэмтэлд алдаж, хүнд байдалд орсон. Харин тэдний заналт дайсан “Реал Мадрид” нэг ч хожигдоогүй хэвээр байгаа аж.

 

Эзэн хааны багийн К.Роналду тоглолт бүрт рекорд эвдэх хэмжээнд форм сайтай байна. Тэрээр “Реал Мадрид”-ын бүх цаг үеийн шилдэг довтлогч болоход цаг хугацааны хэмжүүр хэрэгтэй. 2009 оноос хойш Ла лигт 207 тоглолт хийхдээ 230 гоол оруулсан сүрдэм амжилт билээ.

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)