А.Лукашенко Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

 

Беларусийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд А.Лукашенко сонгогчдын 83.49 хувийн санал авч илт давуугаар ялалт байгуулжээ. Мөн “Бүх нэр дэвшигчийн эсрэг” гэсэн заалтыг санал өгсөн нийт сонгогчдын 6.4 хувь дугуйлсан бол Минск хотноо 20.6 хувь нь ийм санал өгсөн байна. Нэр дэвшигчдээс “Говори правду” хөдөлгөөний тэргүүн Татьяна Короткевич4.4 хувийн саналаар удаалсан ч гол нэр дэвшигчээс 20 дахин цөөн санал авчээ. Мөн Либерал ардчилсан намын тэргүүн Сергей Гайдукевич 3.32, Беларусийн эх оронч намын тэргүүн Николай Улахович 1.67 хувийн санал тус тус авсан байна. Беларусийн сонгуулийн хорооны мэдээллээс үзэхэд сонгогчдын 87.2 хувь нь саналаа өгсөн ба эцсийн дүнг ирэх баасан гаригт зарлах гэнэ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (112.72.13.249)

    2015-10-13

    Манайхантай адилхан шинэ хүчин гэгчээ сонгож улсаа дампууруулж чаддаггүй,муу хүмүүс юм.