
Хувьсмалыг ойлговол, эзэмшвэл Орчлонгийн Үндсэн Хуулийн Тогтолцоо, түүний аргачлалыг эзэмшинэ. Сант Хувьсмалын Ухаанаар Орчлонгийн Үндсэн Хуулийн Тогтолцоог нээв. Орчлонгийн Үндсэн Хуулийн Тогтолцооны ухааныг Хувьсмалын Ухаан гэнэ.
Хувьсмалын Ухаан бол орчлонгийн мэргэжлийн ухаан. Хувьсмалын Ухаан нь ямар нэгэн төрөл, ямар нэгэн шашин, ямар нэгэн соёл иргэншлийг судалдаггүй, Орчлонгийн Үндсэн Хуулийн Тогтолцоог судална. Хувьсмалын Ухаан бол шашин биш орчлонгийн суурь судалгааны ажлууд.
Хамгийн гол нь Хувьсмалын Ухаанаар орчлонгийн мэргэжлийн ухаан үүсэж байна. Хувьсмалаар Орчлонгийн Үндсэн Хуулийн Тогтолцооны бүх голыг хөндөнө. Хувьсмалаар Орчлонгийн Үндсэн Хуулийн Тогтолцоо ба түүний бүх голыг нээн сэтгэв. Энд Хувьсмалын хэсэгхэн ажлуудыг нийтэллээ.
Орчлонгийн Үндсэн Хуулийн Тогтолцооны суурь голыг “Хувьсмал” гэнэ. Хувьсмал бол Орчлонгийн Үндсэн Хуулийн Тогтолцооны суурь аргачлал. Хувьсмал бол Орчлонгийн Үндсэн Хуулийн Тогтолцооны ажлын үр дүн. Орчлонгийн Үндсэн Хуулийн Тогтолцооны суурь ажлыг Хувьсмал гэнэ. Орчлонгийн Үндсэн Хууль нь Хувьсмалаар хэрэгжинэ. Орчлонгийн Үндсэн Хуулийн Тогтолцоог зүрх гэвэл, Хувьсмал нь түүний зүрхний цохилт нь болно.
Орчлонгийн Үндсэн Хуулийн Хувьсмалыг орчлон, орчлонгийн Хувьсмалыг Орчлонгийн Үндсэн Хууль гэнэ. Орчлон нь Орчлонгийн Үндсэн Хуулинд, Орчлонгийн Үндсэн Хууль нь орчлонд Хувьсмалаар дэвшин шилжинэ. Байгалийн төрөл нь Албаны төрөлд, Албаны төрөл нь байгалийн төрөлд Хувьсмалаар дэвшин шилжинэ. Үхэл нь төрөлд, төрөл нь үхэлд хувьсмалаар шилжинэ.
Ийнийн Заалт нь цаг хугацаанд, цаг хугацаа нь Ийнийн Заалтанд Хувьсмалаар дэвшин шилжинэ. Тооны хууль нь чанарын хуулинд, чанарын хууль нь тооны хуулинд Хувьсмалаар дэвшин шилжинэ. Тооны Хувьсмалыг чанар, чанарын Хувьсмалыг тоо гэнэ. Цаг хугацааны Хувьсмалыг орчлон, Ийнийн Заалтны Хувьсмалыг Орчлонгийн Үндсэн Хууль гэнэ.
Дээд Шийдвэрийг Хувьсмал гэнэ. Хүн Албаны Төрөлдөө Дээд Шийдвэрийг бүтээвэл хүний заяа буюу хувьслын жил нь өөрчлөгдөнө. Энэ нь юу гэсэн хэрэг вэ гэвэл Дээд Шийдвэрийг бүтээвэл Хувьсмалыг бүтээнэ гэсэн хэрэг. Хүний төрөл ба Албаны төрөл бол аль аль нь Хувьсмалаар хэрэгжинэ. Төрөх бол Хувьсмал. Хувьсмал тул төрсөн байна. Үхэх бол Хувьсмал. Хувьсмал тул үхсэн байна. Хувьсмал бол яахын аргагүй Орчлонгийн Үндсэн Хуулийн хэрэгжилт, суурь аргачлал. Хувьсмалыг Албаны Хувьсмал болговол Дээд Шийдвэр болно.
Хувьсмал бол Орчлонгийн Үндсэн Хуулийн Тогтолцооны Зам. Хувьсмал бол Дээд Гол. Энэ нь нэг талаас гол ба тавцан, нөгөө талаас зам ба замнал юм. Хувьсмалаар орчлон ба Орчлонгийн Үндсэн Хуулийн зам бүтээгдэнэ. Дээд Албыг бүтээх бол шинэ зам, шинэ орчлонг Хувьсмалыг бүтээх мөн. Хүний үүсэл ч, орчлонгийг үүсэл ч Албаны Төрөлтэй. Албаны Төрөлд Дээд Шийдвэрийг бүтээвэл Хувьсмалыг бүтээнэ. Дэлхийд шинэ соёл иргэншил, шинэ шашин, шинэ улс төр,.. Хувьсмалаар бүтээгдэнэ.
Алба бол Хувьсмал хэмжигдэхүүн. Энгийн төгсийн Хувьсмал Албанаас гүн төгсийн Хувьсмал Албанд дэвшихийн тулд орчлон бүтээгдэв. Хувьсмалаар орчлонгийн замнал бүтээгдэж байна. Доод төрлийн орчлонгоос дээд төрлийн орчлонд, доод төрлийн нийгмээс дээд төрлийн нийгэмд Хувьсмалаар дэвшин шилжинэ.
Орчлон бол Орчлонгийн Үндсэн Хуулийн бүтээл буюу Хувьсмал Орчлон. Философичид байгалийг, бурхныг мөнхийн хэмээн сэтгэв. Мөнхийн байгаль, мөнхийн бурхныг сэтгэгчид яаж Хувьсмалыг сэтгэх билээ. Мөнхийн байгаль, мөнхийн бурхан,.. гэж үгүй. Мөнхийн байгаль, мөнхийн бурхнаар орчлон үүсэх шалтгаан алга. Хувьсмалын байгаль, Хувьсмалын бурхан гэж оршино. Өөрөөр хэлбэл Дээд Ажлын үр дүнгийн байгаль, Дээд Ажлын үр дүнгийн бурхан гэж оршино. Мөнхийн эм, мөнхийн эр гэж үгүй. Хувьсмалын эр, Хувьсмалын эм гэж оршино. Эрээс бүтдэггүй эмийг мөнхийн эм, эмээс бүтдэггүй эрийг мөнхийн эр гэнэ. Гэвч эрээс эм, эмээс эр буюу Хувьсмалаар хүйс бүтээгдэж байна.
ОРЧЛОН БОЛ ОРЧЛОНГИЙН ҮНДСЭН ХУУЛИЙН ХУВЬСМАЛЫН БҮТЭЭЛМөнхийн цаг хугацаа гэж үгүй. Хувьсмалын цаг хугацаа гэж оршино. Хувьсмалын цаг хугацаа тул цаг хугацааг Ийнийн Заалтанд хувьсган шилжүүлж болно. Хувьсмалын цаг хугацаа тул цаг хугацаанаас юу л бол юуг төрүүлж болно.
Мөнхийн гал гэж үгүй. Хувьсмалын гал гэж оршино. Хувьсмалын гал тул галнаас усыг бүтээж болно. Орчлонгийн Үндсэн Хуулийн Дээд Тогтолцоонд тэнгэрээс газрыг, газраас тэнгэрийг, байгалиас Албаны Байгалийг, Албаны Байгалиас байгалийг, Ийнийн Заалтнаас цаг хугацааг, цаг хугацаанаас Ийнийн Заалтыг хувьсган бүтээж болно. Огтоно ба заан бол Орчлонгийн Үндсэн Хуулийн Хувьсмалын бүтээл. Орчлонгийн Үндсэн Хуулийн Хувьсмалын бүтээл тул оготноос зааныг, заанаас оготныг хувьсган бүтээж болно. Энэ мэт Хувьсмалын аргачлалыг сэтгэхэд орчлонд байж болшгүй хэргийг сэтгэнэ.
Орчлонг бүтээх чадварыг Хувьсмал гэнэ. Хүү эцэг болох чадварыг, эцэг хүү төрүүлэх чадварыг Хувьсмал гэнэ. Хэрвээ хүү эцэг болох чадваргүй бол, эцэг хүү төрүүлэх чадваргүй бол орчлон устана. Ингэхлээр мөнхийн эцэг, мөнхийн хүү гэдэг бол үхсэн эцэг хүүг хэлнэ. Хувьсмалын эцэг, Хувьсмалын хүү гэж оршино.
Хувьсмал бол Дээд Шалгарлын Хууль. Хүн төрөлхтөн доод төрлийн нийгмээс дээд төрлийн нийгэмд дэвшихийн төлөө тэмцэж байна. Байгаль нь дээд төрлийн Албаны байгальд, Албаны Байгаль нь дээд төрлийн байгальд дэвшихийн тулд шалгарна. Орчлон нь дээд төрлийн Албаны Орчлонд, Албаны Орчлон нь дээд төрлийн орчлонд дэвшихийн тулд шалгарна.
Ажлын үр дүнг Хувьсмал гэнэ. Мөнхийн бүтээгч ба мөнхийн хэрэглэгч болбол харгис болно. Жишээлбэл үйлдвэрлэгчид хортой хүнс үйлдвэрлэнэ. Хортойг мэддэг тул үйлдвэрлэгчид хэрэглэдэггүй. Энэ бол мөнхийн бүтээгч ба мөнхийн бүтээлч чанар. Үйлдвэрлэгчид ховор хүнс үйлдвэрлэнэ. Ач тустайг мэддэг тул үйлдвэрлэгчдэд хүртэл олддоггүй. Энэ бол Хувьсмал Бүтээгч ба Хувьсмал бүтээлч чанар. Хэрэглэгч үйлдвэрлэгчдэд шалгарсныг, үйлдвэрлэгч хэрэглэгчдэд шалгарсныг Хувьсмалын бүтээгч ба хэрэглэгч гэнэ. Бүтээгдэхүүн хэрэглээнд шалгарсныг, хэрэглээ бүтээгдэхүүнд шалгарсныг Хувьсмалын бүтээгдэхүүн ба хэрэглээ гэнэ. Бүтээгчийн Хувьсмалыг хэрэглэгч, хэрэглэгчийн Хувьсмалыг бүтээгч гэнэ. Бүтээлийн Хувьсмалыг хэрэглээ, хэрэглээний Хувьсмалыг бүтээл гэнэ. Ийн тул мөнхийн бурхан, мөнхийн байгаль бол харгис үзэл. Хэрэглээ болдоггүй бүтээлийг, бүтээл болдоггүй хэрэглээг мөнхийн бурхан, мөнхийн байгаль гэнэ. Карл Маркс мөнхийн материйг бүтээв. Энэ бүтээлээр дэлхийд ямар гай зовлонг авчирсаныг мэднэ. Мөнхийн хэрэглэгч болдоггүй Эзэнг мөнхийн Эзэн гэнэ.
Мөнхийн амь гэж үгүй. Хүний амь бол Орчлонгийн Үндсэн Хуулийн хэрэглээ ба бүтээлийн Хувьсмал. Амь хэрэглээ болохгүй бол наслах чадваргүй. Амь бүтээл болохгүй бол бүрэлдэх чадваргүй. Ийн тул мөнхийн амь гэж үгүй, үр дүн, Хувьсмалын амь гэж оршино. Бүтээгч нь хэрэглэгчээр, хэрэглэгч нь бүтээгчээр шалгарсныг амь гэнэ. Энэ нь Хувьсмал гэж Дээд Албаны шалгарлыг хэлдэг юм байна. Наслах чадваргүй гэж Хувьсмалгүйг хэлсэн байна.
Хувьсмал бол хувьслын тархи нь. Байгалийн төрөл нь хувьслын хуулиар явагдана. Албаны төрөл нь Хувьсмалын Хуулиар явагдана. Нэг мөсөн бүтээгдэх төрлийг Албаны төрөл гэнэ. Нэг бүрчлэн бүтээгдэх төрлийг байгалийн төрөл гэнэ. Гэвч аль аль нь Орчлонгийн Үндсэн Хууль буюу Дээд Алба, Хувьсмал дээр оршин тогтноно. Орчлонгийн биений төрлийг байгалийн төрөл ба хувьсал гэнэ. Орчлонгийн тархины төрлийг Албаны Төрөл ба Хувьсмал гэнэ. Хувьсмал нь Үндсэн Хууль болбол, хувьсал нь улс төр болно. Өөрөөр хэлбэл хувьслыг Хувьсмалын бие, Хувьсмалыг хувьслын тархи гэнэ.