Москвагийн жагсаал: Баяртай, Путин!
- 2011-12-27
- Дэлхий
- 0
Оросын түүхэнд сүүлийн хэдэн жилийн туршид болж байгаагүй их сүрт жагсаал өнгөрөгч амралтын өдөр болж өндөрлөлөө.
Оросын түүхэнд сүүлийн хэдэн жилийн туршид болж байгаагүй их сүрт жагсаал өнгөрөгч амралтын өдөр болж өндөрлөлөө. Сөрөг хүчний удирдагчдаар ахлуулсан шударга сонгуулийн төлөө шийдэмгий жагссан эсэргүүцэгчид Москвагийн төв гудамжийг бүхэлд нь бүрхэж, өвлийн тэсгэм хүйтнийг үл ажран, Ерөнхий Сайд Владимир Путины намд засгийн эрхийг өгөх шийдэлд хүрээд байгаа сонгуулийн үр дүнг эсэргүүцэн хүчээ нэгтгэн, жагссан байна. Өмнөх жагсаалыг сарын өмнө зохион байгуулсан авч, түүнийг засгийн эрхээс буулгаж чадаагүй учраас тэд дахин жагсаж буй нь энэ юм.
Жагсагчид энд тэндээс олон нийтийн сүлжээг ашиглан, нэг нэгэндээ хэл дуулгаж, ийнхүү нэг дор зохион байгуулалттай цугларч, эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон байна. Москвагийн цагдаагийнханы хэлж байгаагаар, эсэргүүцэгчдийн тоо 25000 давсан байсан гэж байсан хэдий ч, зохион байгуулагчдын зүгээс энэ тоо дөнгөж тэн хагас нь хэмээн мэдэгдсэн байна.
Зөвлөлтийн удирдагч асан Михайл Горбачев Путиныг Кремлиний гадаа цугларч, үй олноороо эсэргүүцэн жагсах мянга мянган жагсагчдын хүсэлтийг хүлээн авч, засгийн эрхээс буухыг шаардсан ажээ.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (2)
jghjghj (202.131.234.244)
hgjghjghjgh
hamid (202.179.16.186)
paa aimaariin ingej jagsaj bna gedeg bas l aimaariiinmaa humuus yaj negddegiig haruulsan bna daa harin ch neg hahaa