Домогт их аварга Китаноүми

 

Японы мэргэжлийн сумог олон зуун жилийн түүхтэй гэж үздэг. Харин 1909 оноос хойш зохиогдсон тэмцээний тэмдэглэл хадгалагдан үлдсэн аж. Энэ хугацаанд макүүчи буюу дээд зиндаанд 20-оос дээш удаа түрүүлсэн зургаан бөх байдаг. Их аварга Хакухо Давжааргал (35), Тайхо (32), Чиёонофүжи (31), Асашёроюү Дагвадорж (25), Китаноүми (24), Таканохана (22) нарын амжилт нь өнөөгийн сумо бөхийн хөгжлийг түүчээлсэн билээ.

 

Мэргэжлийн сумод ёкозүна цолыг хурааж авдаггүй. Мөн макүүчид 20-оос дээш түрүүлсэн бөхийг их аварга гэж нэрлэдэг. Манайхаар бол дархан аварга гэсэн үг. Энэхүү их аварга хэмээх алдрыг хүртэх эрхтэй болсон зургаан бөхийн нэг Китаноүми энэ сарын 20-нд 62 насандаа таалал төгслөө.

 

Домогт их аварга Обата Тошимицү буюу ёкозүна Китаноүми 1953 оны тавдугаар сарын 16-нд Японы хамгийн том дөрвөн арлын нэг Хоккайдод төржээ. 1667 оны нэгдүгээр сард 14 настайдаа мэргэжлийн сумод шалгалт өгч хяналтын барилдаанд тэнцсэн Китаноүми гуравдугаар сараас нь жонокүчи зиндаанаас барилдах болжээ. Үүнээс хойш 1971 оны арваннэгдүгээр сар хүртэл жонидан, санданмэ, макүшита, жюүрёод амжиллтай барилдаж, 1972 оны нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшсэн.

 

1974 оны нэгдүгээр сарын хацү башёд сэкиваки цолтой барилдахдаа 14 даваа, 1 унаатай түрүүлж, анх удаа эзэн хааны цом өргөсөн юм. Энэ тэмцээнээс хойш хамгийн олон түрүүлсэн аваргуудын нэг болох замналаа эхэлсэн аж. Китаноүми нийт 24 удаа дээд зиндаанд түрүүлэхдээ долоод нь нэг ч уналгүй манлайлж байлжээ.

 

Мөн дээд зиндаанд 12 жил барилдахдаа 807 удаа ялалт, байгуулж бүх цаг үеийн дөрөвт бичигдэж байгаа бол 1978 онд болсон зургаан башёгийн 90 барилдааны 82-т нь давсан. Энэхүү дээд амжилт нь 2005 он хүртэл эвдэгдээгүй. 2005 онд манай их аварга Асашёорюү Дагвадорж нэг жилийн 90 барилдааны 84-т давж, түүний агуу амжилтуудын нэгийг эвдсан түүхтэй.

 

 

 

 

М.Золбаатар

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • МОНГОЛ ХҮН (112.72.12.5)

    2015-11-24

    УМ МА НИ БАД МЭ ХУМ

  • Mgl (202.180.220.72)

    2015-11-23

    Arai ert yavchihej dee.62 gedeg chini Japan hunii huvid ed nas shuu dee.Um mani bad mi hum.

  • зочин (150.129.143.201)

    2015-11-23

    Ум мани бадмэ хум.Их аваргын сүнс сайн төрлийг олж улмаар төгс гэгээрлийн өндөр дээд хутгийг олох болтугай.

  • irgen (203.194.114.253)

    2015-11-23

    Mongol Sumochdod garts zaaj ugsun buyantai hvn shv.um sain amgalan boltugai