Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

 

        Улаанбаатар смарт карт” компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Түвшинжаргалаас дараахь зүйлийг тодрууллаа. 
 

-Долоон буудал - III, IV хорооллын чиглэлийн автобус, Офицеруудын ордон -Таван шар чиглэлийн тролейбусын арын хаалганы карт унших төхөөрөмж ажиллахгүйгээс иргэд дамжин суултдаа үнэгүй зорчих эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн гомдол их байна. Энэ талаар тод руулна уу? 
 

-Техникийн саатал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ цаг тухайд нь эвдрэлийг засч, янзлахаар манайхаас найман ин же нерийг Улаанбаатар хотын дөрвөн бүст хуваарилан ажил- луулж байна. Ер нь тухайн автобусны тоног төхөөрөмж эвдэрвэл орлого багасах учраас жолооч нь удирдлагын төвд цаг алдалгүй мэдээлэх ёстой. Ийнхүү мэдээлснээр манай инженерүүд автобус байгаа газарт очиж, тоног тө хөөрөмжийг засварладаг. Түүнч лэн иргэдийн зүгээс са- нал хүсэлт байвал манайд хандаж болно.
 

-Дамжин суултынхаа үнэгүй зорчих эрхээ эдэлж чадаагүй иргэд хаана хандах вэ. Тэдний хохирлыг хэр хэн барагдуулах бол? 
 

-Нэгэнт төлбөр тооцоо хийсэн тохиолдолд буцаана гэсэн асуудал байхгүй. Хохирсон иргэн тийм ч олон гэж бодохгүй байна. Хэрвээ тухайн үед автобусны төхөөрөмж ямар нэгэн байдлаар саатаад, дамжин суултын үнэгүй зорчих эрхээ эдэлж чадаагүй бол хохирлыг барагдуулах боломжгүй. Тиймээс тухайн зорчигч дараагийн иргэнийг өөр шигээ хохирохоос сэргийлэн 70151289 утсанд яаралтай мэдээлэх хэрэгтэй. Мөн жолоочид шаардлага тавих эрхтэй.
 

-Одоогоор хэчнээн иргэн U money картаа аваад байна вэ? 
 

-550 мянган иргэн карт авсан байна. Картаа аваагүй иргэнийг 700 төгрөгөөр зорчуулах шийдвэр гарсан. Энэ тарифаар зорчуулахдаа мөнгө хураагчаар хянуулна. Анх “ухаалаг” систем нэвтрүүлэхэд мөнгө хураагчдыг сургалтад хамруулж, ажлын байраар хангах талд анхаарна гэж байсан. Тэднийг сургалтад хамруулж дууссан учраас удахгүй ажилд нь оруулна

 

 

Ц.ЗАЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • zochin (103.23.51.4)

    2015-12-08

    hen 700gtoloh yum malaa

  • memka (103.229.120.15)

    2015-11-25

    700 gej togtooh erh tuslin negjid bahgui ene huul bus daramt shahaltaar asuudlig shiidehgui uur arga olooch marshruutaa ergej harah hooson ar araasaa yavj baigaa avtobusaa uurchluh geh met naad tolgoigoo ajilluulaach naad bureldehuunee solih

  • zochin (103.57.93.172)

    2015-11-24

    *****

  • zochin (103.23.51.4)

    2015-11-24

    uhaalag bolsnoos hoish neg ch udaa mongo tolj uzeegui

  • (150.129.143.27)

    2015-11-24

    ичээч, мөнгө төвлөрүүлэх нэг арга шүү дээ наадах чинь. цааш нь хүүлж ашиг олох гэж ингэж улайрч байгаа биз дээ.

  • (103.9.91.214)

    2015-11-24

    МӨНГӨӨ АВАХАА МЭДДЭГ, НААД АЖЛАА САЙЖРУУЛААЧ ЭЭ, АВТОБУС ЧИНЬ ЯВАХГҮЙ, ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ, АВТОБУС ЧИНЬ БИТҮҮ ЧИХСЭН, ЗОГСОХГҮЙ БАЙНА, ШАХЦАЛДААНТАЙ ҮЕД КОНДУКТОР МӨНГӨӨ АВЧ ЧАДДАГГҮЙ ЮМ ЧИНЬ ОДОО МӨНГӨӨ ТӨЛӨХГҮЙ ЯВААД БАЙНА ШҮҮ ДЭЭ, АВТОБУСУУДЫНХАА ТООГ НЭМЭЭЧ ЭЭ

  • сувд (182.160.2.245)

    2015-11-24

    автобусны карт цэнэглэх цэгүүдийг буудал бүрт байлгах шаардлагатай байна. Анхнаасаа ингэж байлгана гэчихээд яагаад хэлсэн үгэндээ хүрдэггүй юм бэ ам ажил хоёр чинь байнга зөрж байх юм. Карт цэнэглүүлэх гэж байнга энэ тэнд хайж тэнэж явна гэж байхгүй биз дээ. Та нарын далд санаа бол картыг хүмүүсээр их мөнгөөр цэнэглүүлэх гэж л муу санаалаад цэнэглэх цэгүүдийг буудал болгон дээр байлгахгүй байна шүү дээ. Хүмүүс их мөнгөөр цэнэглэж чадахгүй шүү дээ амьдрал хүнд мөнгө төгрөг муутай байгаа шүү дээ.