Р.Рондо 20 оновчтой дамжуулалт өгчээ

 

NBA-ийн талбайд өнөөдөр долоон тоглолт боллоо. Эдгээрээс “Шарлотте Хорнетс”-“Сакраменто Кингз” 127:122, “Клевдлэнд Кавалейрс”-“Орлэндо Мэжик” 117:103, “Майами Хит”-“Нью Йорк Никс” 95:78, “Миннесота Тимбер Уолвез”-“Филадельфи 76” 100:95, “Сан Антонио Сперс”-“Финикс Санс”-ийг 98:84-өөр хожсон бол, “Оклахома Сити Тандер”-“Юта Жаз” багуудын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

 

“Сакраменто”-гийн ноёдын бүрэлдэхүүнд ирсэн Р.Рондо шилдэг тоглолтыг үзүүлж байна. Өнөөдөр баг нь “Шарлотте Хорнетс”-ын талбайд ээлжит тоглолтоо хийхэд Д.Каузинс 30 оноо, 11 самбар, Р.Рондо 14 оноо, 20 оновчтой дамжуулалт, М.Белинели 17 оноо, Р.Гэй 28 оноо, 10 самбар, К.Кауфос 10 оноо, Б.МакЛеморе 10 оноо тус тус авсан юм.

 

Харин талбайн эздээс К.Уолкер 39 оноо, 6 самбар, Н.Батум 18 оноо, 10 самбар, Ж.Лин 14 оноо, С.Хэйс 12 оноо, Ж.Ламб 11 оноо, А.Жефферсон 10 оноо авч, баг нь 127:122-оор хожлоо.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)