Британи шинэ зэвсэг авахад 178 тэрбум паунд зарцуулна

 

        Их Британи улс ойрын 10 жилийн хугацаанд зэвсэглэлээ шинэчлэхэд зориулж 178 тэрбум паунд (270 тэрбум ам.доллар) зарцуулна гэдгийг тус улсын Ерөнхий сайд Д.Кэмерон “Гардиан” сонинд ярилцлагад өгөхдөө хэлжээ. Британийн эрх баригчид шинээр 138 сөнөөгч онгоц худалдан авахаар болсныг өмнө нь тус улсын хэвлэлүүдэд бичсэн аж. Мөн НҮБ дахь Их Британийн төлөөлөгч өнгөрсөн баасан гаригт баталсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу тус Сирийн нутагт цэргийн ажиллагаа явуулах тохиолдолд тус улсын эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагагүй болсон гэх байр сууриа илэрхийлсэн байна. Их Британийн байлдааны нисэх хүчин Иракийн нутаг дахь “Исламын улс” бүлэглэлийн байршлыг бөмбөгдөж буй ч тус улсын парламент эхлэн Сирийн нутгийг бөмбөгдөхийг зөвшөөрөөгүй билээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)