Д.Эрдэнэбилэг дэлхийн аваргад 14-р байрт бичигдэж байна

 

Голландын Эммен хотод зуун буудалт даамын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаа таван тивээс шалгарсан 20 даамчин тойргийн журмаар өрсөлдөж байгааг аж. 17 өргийн дараах байдлаар дэлхийн аварга ОХУ-ын А.Георгиев 23 оноотой тэргүүлж, Голландын хоёр тамирчин 21 оноотой араас нь нэхэж байна.

 

Харин манай улсаас Олон улсын мастер, Ази тивийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, их мастер Г.Ганжаргал нар эх орноо төлөөлөн оролцож буйгаас Д.Эрдэнэбилэг 14, Г.Ганжаргал 19-р байрт бичигджээ.

 

Дэлхийн аваргын тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд ОХУ, Голландын шатарчид шийдвэр тоглолтоо хийнэ. Ази тивдээ таван удаа түрүүлсэн Д.Эрдэнэбилгийн хувьд энэ удаа санасан хэмжээндээ өрсөлдөж чадаагүй аж.


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)