Улаанбаатарт 9 хэм хүйтэн
- 2016-03-10
- Цаг агаар
- 0
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Их нууруудын хотгор болон Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн голын эхээр 21-26 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
2016 оны гуравдугаар сарын 11-наас гуравдугаар сарын 15-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд нутгийн баруун хойд хэсгээр,12-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 11,12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (2)
зочин (202.55.183.178)
Хаана байна тэр -9 гэсэн. -18 байна шүү дээ. Бүхэл бүтэн 1 дахин багасгаж хэлж байна. Энэ цаг уурынхан арай л юмаа.
зочин (202.55.183.178)
Хаана байна тэр -9 гэсэн. -18 байна шүү дээ. Бүхэл бүтэн 1 дахин багасгаж хэлж байна. Энэ цаг уурынхан арай л юмаа.