“Барселона”, “Челси”, “Бавари Мюнхен” зэрэг багууд шөвгийн 16-д шалгарлаа

 

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн энэ улирал үргэлжилж байна. Урд шөнө хэсгийн тав дахь тоглолтонд учраа таарсан 16 багийн тоглолт болсон юм.

 

 Энэ удаа Испанийн “Барселона”-Италийн “Рома”-г 6:1, Английн “Челси”-Израйлийн “Маккаби”-г 4:0, Германы “Бавари Мюнхен”-Грекийн “Олимпиакос”-ийг 4:0, Португалын “Порту”-Украйны “Динамо Киев”-ийг 2:0, ОХУ-ын “Зенит”-Испанийн “Валенсиа”-г 2:0, Белгийн “Гент”-Францын “Лион”-г 2:1-ээр хожиж, Германы “Байер Ливеркузен”-Беларусийн “БАТЭ” 1:1-ээр тэнцсэн аж.

 

Эхний хоёр тоглолтонд дараалан хожигдоод байсан Английн алдарт клуб “Арсенал” урд шөнө Хорватын багийг 3:0-ээр бут ниргэж, байдлыг дээрдүүлсэн. Одоо сүүлийн тойрогт “Олимпиакос”-ийг хожиж чадвал хэсгээсээ гарах боломжтой болно. “Динамо Загреб”-ийг бут ниргэхэд А.Санчес дубль хийж, М.Өзил нэг гоол оруулжээ.

 

Харин “Бавари Мюнхен” 12 оноотой хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон. Тэд шөвгийн 16-гийн тоглолтонд бэлтгэж эхлэх нь тодорхой юм. Эхний таван тойргийн дараах байдлаар ОХУ-ын “Зенит”, Испанийн “Барселона”, Германы “Бавари Мюнхен”, Английн “Челси” зэрэг багууд бага шөвөгт тоглох эрхээ авлаа.

 

Ялангуяа ОХУ-ын “Зенит Санктпетрбург” хэний ч санаанд оромгүй тоглолт үзүүлж, тав дараалан хожоод байна. Өмнө нь ийм амжилтыг Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, Италийн “Милан”, Английн “Челси” зэрэг аваргууд үзүүлж байлаа.

 

Каталоны алдарт баг мөнхийн хотын “Рома”-г 6:0-ээр илт давуу хожсон. Тэднээс Л.Месси, Л.Суарез нар дубль хийж, Ж.Пике, Л.Адриано нар нэг гоолыг эсрэг багийн хаалганд хийлээ. Одоо сүүлийн тойрогт адилхан таван оноотой “Рома”, “Байер Ливеркузен” нар хэн нь хэсгээсээ хоёрдугаар байраар гарахаа шийдэх л үлдлээ.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)