Үндэсний “Супер лиг”-ийн шинэ улирал энэ сарынд 28-нд эхэлнэ

 

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн тэмцээний 2015-2016 оны улирал эхлэх гэж байна. Энэ удаагийн тоглолтууд арваннэгдүгээр сарын 21-нд эхлэх байсан ч дасгалжуулагчид “бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байгаа учир хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Дээр хүсэлтийг хүлээн авч долоо хоногоор хойшлуулж, энэ сарын 28-нд эхлэхээр болсон.

 

Шинэ улирлын нээлтийн тоглолтууд энэ сарын 28-ны бямба гарагт Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд явагдана. Харин найман баг оролцохоор албан ёсоор мэдүүлгээ өгсөн бөгөөд гурван тойрог тоглох бөгөөд хасагдах шатанд зургаан баг үлдэхээр шийдвэрлэсэн байна.

 

2015-2016 оны улиралд “Их-Өргөө Аравтууд”, “Мон-Алтиус”, “Лидер”, “Дорнод Татан Гарьд”, “Альянс Тех Харцага”, “Ирвэс”, “Төв аймгийн Төв Ургац”, “SBL Хасын Хүлгүүд” гэсэн багууд тоглох юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)