Өнөө шөнө “Ман.Сити”-“Ювентус” багууд тоглоно

 

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн энэ улирал үргэлжилж байна. Урд шөнө хэсгийн тав дахь тоглолтонд учраа таарсан 16 багийн тоглолт болсон юм.

 

Эдгээрээс Испанийн “Барселона”-Италийн “Рома”-г 6:1, Английн “Челси”-Израйлийн “Маккаби”-г 4:0, Германы “Бавари Мюнхен”-Грекийн “Олимпиакос”-ийг 4:0, Португалын “Порту”-Украйны “Динамо Киев”-ийг 2:0, ОХУ-ын “Зенит”-Испанийн “Валенсиа”-г 2:0, Белгийн “Гент”-Францын “Лион”-г 2:1-ээр хожиж, Германы “Байер Ливеркузен”-Беларусийн “БАТЭ” 1:1-ээр тэнцсэн аж.

 

Харин өнөө шөнө Португалын “Бенфика”-Казахсаны “Астана”, Германы “Вольфсбрг”-ОХУ-ын “ЦСКА Москва”, Францын “ПСЖ”-Шведийн “Мальмё”, Испанийн “Реал Мадрид”-Украйны “Шахтёр”, Голландын “ПСВ Эйндховен”-Английн “Манчестер Юнайтед”, Туркийн “Галатасарай”-Испанийн “Атлетико Мадрид”, Английн “Манчестер Сити”-Италийн “Ювентус”, Испанийн “Севилья”-Германы “Боруссия Мончебладхач” багууд тоглоно.

 

Өнөө шөнө тоглох багуудаас Эзэн хааны “Реал Мадрид” ганцаараа шөвгийн 16-д тоглох эрхээ авсан. Мөн Английн “Ман.Сити”, Францын “ПСЖ”, Португалын “Бенфика”, Италийн “Ювентус” зэрэг багууд үлдсэн хоёр тойргоос нэг л хожил авахад хасагдах шатанд өрсөлдөх боломжтой юм.

 

Урд шөнө болсон тоглолтуудын дүн

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)