Тунист Ерөнхийлөгчийн хамгаалалтынхны сууж явсан автобус дэлбэрчээ

 

 

Тунисын нийслэлд автобус дэлбэрчээ. Тус автобусаар Тунисын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны ажилтнууд зорчиж явсан байна. Албаны эх сурвалж зургаан хүний амь үрэгдсэн гэж мэдэгдсэн бол тус улсын ерөнхийлөгчийн албаны эх сурвалж 11 хүн нас барсан хэмээн мэдээлжээ. Өчигдөр дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амь үрэгдсэн талаар Тунисын Дотоод явдлын яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээс иш татан “Ройтерс” агентлаг уламжлав.

Дэлбэрэлтийн шалтгаан хараахан тодорхой болоогүй байгаа аж. Тус улсын Аюулгүй байдлын албаны эх сурвалж хэлэхдээ "Автобус довтолгооны бай боллоо” гэжээ. Дэлбэрэлт тус улсын нийслэлийн гол замд гарсан талаар АР агентлаг мэдээлсэн байна. Өнөөдөр Тунисийн ерөнхийлөгч Бежи Каид эс-Себси 30 хоногийн турш улсдаа онц байдал зарлалаа. Өнгөрсөн мягмар гаригт тус улсын төрийн тэргүүний хамгаалалтын албаныхны сууж явсан автобус дэлбэрсний улмаас дор хаяж 12 хүн нас барсан гэж “Ройтерс” агентлаг өнөөдөр уламжилжээ. 

 

С.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)