“Алтан мужийн дайчид” 16 дараалан хожиж, түүхэнд дээд амжилт тогтоолоо

 

Өнөөдөр NBA-ийн талбайд зургаан тоглолт боллоо. Эдгээрээс “Индиана Пэйзерс”-“Вашингтон Визардс”-ийг 123:106, “Атланта Хаукс”-“Бостон Селтикс”-ийг 121:97, “Мемфис Гризлес”-ийг 110:96, “Лос Анжелес Клипперс”-“Денвер Нагеттс”-ийг 111:94, “Чикаго Буллз”-“Портлэнд Блэзерс”-ийг 93:88-аар тус тус хожсон.

 

Харин энэ өдрийн онцлох тоглолт нь “Голден Стэйт Уорерз”-“Лос Анжелес Лэйкерс”-ийн хоорондо болов. Улирал эхэлнээс хойш нэг ч ялагдаагүй байгаа “Алтан мужийн дайчид” өнөөдөр хожвол лигийн түүхэнд дээд амжилт тогтоох байсан. Өмнө нь 1948-1949 оны улиралд “Вашингтон Капиталс”, 1993-1994 оны улиралд “Хьюстон Рокетс” багууд нээлтийн 15 тоглолт дараалан хожоод байсан. Харин энэ улирлын эхний 15 тоглолт дараалан хожсон аваргууд өнөөдөр өрсөлдөгчөө 111:77-гоор хожиж, лигийн түүхэнд дээд амжилтын эзэд болов.

 

Уг тоглолтонд талбайн эздээс С.Карри 24 оноо, 4 самбар, 9 оновчтой дамжуулалт, Д.Грин 18 оноо, 7 самбар, 5 оновчтой дамжуулалт, Л.Барбоза 13 оноо, К.Томпсон 11 оноо, А.Игуадола 6 оноо, 9 удаа самбараас бөмбөг авчээ.

 

Харин “Лос Анжелес Лэйкерс”-ийн бүрэлдэхүүнд алдарт К.Брайант тоглосон ч 4 оноо, 6 удаа самбараас бөмбөг авсан бол Ж.Рэндли, Л.Уильямс, Л.Нансе нар 10 оноогоор тус болжээ. Гэхдээ багийн нөхөд нь тун хангалтгүй байж, аваргуудад 34 онооны зөрүүтэй хожигдсон аж.

 

Ийнхүү С.Керр дасгалжуулагчтай “Голден Стэйт Уорерз” энэ улирлын эхний 16 тоглолт дараалан хожиж, 21 жилийн өмнөх рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэд 2015-2016 оны улирал эхэлнээс хойш “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, 124:117, “Сакраменто Кингз”-ийг 103:94, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Бруклин Нэтс”-ийг 107:99, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116, , “Торонто Рэпторс”-ийг 115:110, “Чикаго Буллз”-ийг 106:94, “Денвер Нагеттс”-ийг 119:104, 118:105, “Лос Анжелес Лэйкерс”-ийг 111:77-гоор тус тус хожоод байна.

 

 


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)