Жүдочид Чежүгийн Гранпри тэмцээнд барилдана

 

Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн их наадам болно. Уг наадмын жүдо бөхийн төрөлд оролцох тамирчдын эрхийн оноо олгох тэмцээн үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Чиндао хотноо Гранпри тэмцээн болж манай улсаас Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумьяа нар алтан медаль хүртсэн. Улмаар багийн дүнгээр Японы дараа хоёрт орсон аж.

 

Харин энэ сарын 27, 28-нд БНСУ-ын Чежү арал дээр дараагийн Олимпийн эрхийн оноо олгох Грапри тэмцээн болох гэж байна. Уг тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ОУХМ Г.Хэрлэн, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, 73 кг-д ОУХМ Н.Хадбаатар, ОУХМ Б.Пүрэвдаваа, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Э.Мөнхжаргал, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ П.Буянхишиг, 57 кг-д ОУХМ Л.Энхрийлэн, 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид, ОУХМ Б.Мөнгөнчимэг, 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, ОУХМ М.Ууганжаргал нар эх орноо төлөөлөн барилдана.

 

Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан хуваарийн дагуу ирэх оны нэгдүгээр сард Европын улсуудад Олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүд үргэлжлэх юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)