А.Кудрин: Хориг арга хэмжээ ДНБ-ийг 1.5 хувиар бууруулсан

 

        Оросын Сангийн сайд асан А.Кудрин барууны орнуудаас тус улсад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний хохирлыг тооцжээ. Тэрбээр уг хориг арга хэмжээ Оросын ДНБ, рублийн ханшид нөлөөлсөн, импортыг орлуулах үйл ажиллагааны үр дүнг олж харахгүй байна гэдгээ өгүүлсэн байна. “Хориг арга хэмжээ улс орны нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Хориг тавихаас өмнөх үетэй харьцуулахад ДНБ1.5 хувиар буурлаа. Үүнд валюттай харилцах рублийн ханш буурахад газрын тосны үнэ унасан, хориг арга хэмжээ авсан нь адил хэмжээнд нөлөөөлсөн. Зэвсгийн үйлдвэрлэлд импортыг орлох талаар зарим дэвшил гарсан гэж цэргийнхэн үнэлсэн. Гэвч энэ нь эдийн засгийн тоон мэдээнд тусахгүй, надад үр дүн харагдахгүй байна” хэмээн тэрбээр Бүх Оросын иргэний санаачилгын чуулганы үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Мөн Оросын иргэдийн бодит орлого2000 оноос хойш буурч буйг хэлж, Засгийн газраас Нөөцийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулж буйг сайшаажээ. Харин эдийн засгийн шинэчлэлийн талаар ярихдаа тэтгэврийн насыг нэн даруй нэмэх шаардлагатайг өгүүлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)