Х.Клинтон Умард Солонгосоос хандив авчээ

 

        АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтоны гэр бүлийн буяны сан Умард Солонгос болон дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Конгоос 20 сая ам.долларын хандив авсан тухай дуулиан дэгджээ. Х.Клинтоны гэр бүлийн сан ОХУ, арабын шейхүүд зэрэг АНУ-ын дарангуйллын дэглэмтэй хэмээн үздэг орны эрх баригчдаас хандив авдгийг өмнө мэддэг байсан. Ийм хандив өгсний хариуд Х.Клинтон тэдэнд хэрэгтэй шийдвэр гаргуулахад нь лобби хийж, тусалдаг. Тухайлбал, Билл Клинтон 2005 онд Ка захстанд айлчлахдаа Ка надын уул уурхайн сал барын тэрбумтан Фр энк Жистратай явж, Ерөнхийлөгч Н.Назарбаевтай уулзуулсан. Үүний дараа тэрбумтан Казахстанд ураны гурван орд ашиглах эрх олж авсан ба удалгүй Х.Клинтоны гэр бүлийн буяны санд 30 сая ам.доллар хандивласан түүхтэй. Үүнээс хойш хэд хэдэн удаа Төрийн департаментын тэргүүний албан тушаалыг ашиг лаж, нөлөө үзүүлэн, Зас гийн газрын шийдвэр гаргуулсных нь дараа буяны санд Орос, Канадын бизнесмэн болон арабын шейх их хэмжээний хандив өргөсөн аж. Тус сангийн хөрөнгө Швейцарийн бан кинд байршдаг тул АНУ-ын эрх баригчид гүйлгээг нь шууд хянах боломжгүй байдаг. Энэхүү шинэ мэдээлэл Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад Бүгд найрамдах намын хувьд том олз болж, тэд үүнийг сурталчилгаандаа ашиглах нь гарцаагүй юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)