Л.Жеймсийн баг энэ улирлын дөрөв дэх ялагдлаа хүлээлээ

 

Өнөөдөр NBA-ийн талбайд 12 тоглолт боллоо. Эдгээрээс “Шарлотте Хорнетс”-“Вашингтон Визардс” 101:87, “Орлэндо Мэжик”-“Нью Йорк Никс” 100:91, “Бостон Селтикс”-“Филадельфи 76” 84:80, “Детройт Пистонс”-“Майами Хит”104:81, “Торонто Рэпторс”-“Клевлэнд Кавалейрс” 103:99, “Мемфис Грзлес”-“Хьюстон Рокетс” 102:93, “Сакраменто Кингз”-“Милуоки Бакс” 129:118, “Миннесота Тимбер Уолвез”-“Атланта Хакус” 99:95, “Оклахома Сити Тандерс”-“Бруклин Нэтс” 110:99, “Сан Антонио Сперс”-“Далла Маверикс” 88:83, “Нью Орленс Пеликанс”-“Финикс Санс” 120:114, “Юта Жаз”-“Лос Анжелес Клипперс”-ийг 102:91-ээр тус тус буулган авчээ.

 

Сүүлийн таван улирлын шигшээд тоглосон Л.Жеймс энэ удаа ч багаа боломжийн удирдаж байна. Гэхдээ шилдэг бүрэлдэхүүнтэй хэдий ч өнөөдөр улирлын дөрөв дэх ялагдлаа хүлээлээ. Канадын багийн талбайд зочлон тоглоход Л.Жеймс 24 оноо, 6 самбар, 8 оновчтой дамжуулалт, К.Лав 21 оноо, 13 самбар, Ж.Ар Смит 15 оноо, М.Уильямс 15 оноо авсан. Харин талбайн эздээс К.Лаури 27 оноо, 6 оновчтой дамжуулалт, Д.Де Рөүзен 20 оноо, Л.Скола 15 оноо, 7 самбар, Д.Карролл 12 оноо, Б.Биямбо 11 оноо, 12 удаа самбараас бөмбөг авч “Торонто Рэпторс” хүчтэй өрсөлдөгчөө 103:99-өөр хожсон юм.

 

Харин лигийн таван удаагийн аварга “Сан Антонио Сперс” шилдгүүдийн эгнээнд байгаа гэдгээ баталж, 12 хожил, 3 хожигдолтой явж байна. Өнөөдөр Д.Новицки тэргүүтэй “Даллас Маверикс”-ийг 88:83-аар хожиход К.Леонард 26 оноо, 8 самбар, Л.Алдриж 18 оноо, 7 самбар, Т.Паркер 16 оноо, 8 самбар, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Тэдний эсрэг “Даллас”-аас У.Маттеус 15 оноо, Д.Новицки 13 оноо, 14 самбар, Д.Харрис 11 оноо авсан ч багийн бусад нөхөд нь хангалтгүй байлаа.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)