Н.Төгсцогт “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-д оролцоно

 

17 настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогт 2012 онд 20 настай Олимпийн наадмын мөнгөн медаль энгэртээ зүүсэн. Үнэхээр ч дэлхий дахинд өөрийн нударгын амтыг мэдрүүлсэн манай тамирчин дээрх хоёр тэмцээнээс алтан медаль авах бүрэн боломжтой байсан.

 

Гэсэн ч 2014 онд БНСУ-ын Инчон хотод болсон Азийн наадмын боксын тэмцээнд өөрийн ялалтаа луйвардуулсан учир мэргэжлийн төрлийг сонгоод багагүй хугацаа өнгөрчээ.

 

Харин Н.Төгсцогт ирэх сарын 11-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Бөхийн өргөө”-нд болох “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-д оролцох мэдээлэл ирлээ. Уг тэмцээнд Монгол, Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголын тамирчид оролцох аж.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)