Үсэнд тустай 8 хүнс

 

Та гоёмсог, гялалзсан урт үстэй болохоо хүлээж суух хэрэггүй боллоо. Ердөө дараах хүнсийг хоолондоо түлхүү хэрэглэхэд л болно. Эдгээр хүнсүүд нь үсэнд шаардлагатай амин дэмүүд агуулдаг бөгөөд ургалтыг түргэсгэж идэвхжүүлдэг байна

 

1. Салмон

Омега-3 хүчлээр маш баялаг салмон загас нь хуйхны эрүүл мэндэд гол нөлөө үзүүлдэг. Энэ загас нь витамин Д болон аминохүчлүүд агуулдаг бөгөөд эдгээр нь хоёулаа үсэнд гайхамшигтай сайнаар нөлөөлж ургалтыг тэтгэдэг юм.

 

2. Авакода

Илчлэг өндөртэй Авакода нь үсийг урт, гялалзсан өнгөтэй болгоно. Мөн хуйханд эерэг нөлөөтэй бөгөөд зарим үед авакодаг шууд үс хуйханд түрхэж хэрэглэх нь бий.

 

3. Өндөгний шар

Омега-3 тосны хүчлээр тун баялаг учир ургалтыг түргэсгэхээс гадна гялалзсан өнгөтэй болгоно. Өндөг нь үсний ургалт болон хуйханд тустай биотин, В витаминаар баялаг. Зарим тохиолдолд биотин дутагдснаар хүний үс унах үзэгдэл байдаг.

 

4. Бүйлс самар

Яг өндөний шартай ижил үйлчилгээтэй. Нэг аяга самрыг тогтмол цагт идэж байх нь таны үсэнд тэжээл болж байна гэсэн үг.  Үсний хэвийн байдлаа хадгалахад ихээхэн чухал үүрэгтэйгээс гадна гэмтсэн үсийг сэргээх шидтэй.

 

5. Наранцэцгийн үр

Витамин Е-гээр тун баялаг.

 

6. Чихэрлэг төмс

Витамин А-аар баялаг. Үсний ургалт болон хуйханд тустай. Үс уналтанд хамгийн хэрэгтэй хүнс бол амтат төмс. Энэхүү төмс нь зэс, төмөр, уураг хангалттай агуулдаг. Таны үсэнд дутагдаж байгаа а аминдэмийг өгч, хуйханд үүссэн асуудлыг шийдэж, үсний эд эсүүдийг сэргээдэг. Амтат төтсөө хоолондоо хийж идэх, чанаж идэх, шараад идэж ч болно.

 

7. Шар чинжүү.

Таны үсэнд гялалзсан өнгө, чийг бэлэглэх А витаминыг шар чинжүүнээс авах боломжтой.

 

8. Хясаа

Хясаа нь цайр ихээр агуулдаг бөгөөд эрдэс цайр нь өсөлт болон ургалтанд сайнаар нөлөөлдөг. Хясаа хүчтэй антиоксидант агуулдаг. Үсийг ургалтанд нөлөөлж, хуурайшихаас сэргийлнэ. Хэрвээ хясаа тэр болгон таны хоолны ширээн дээр байдаггүй бол санаа зовох хэрэггүй. Та самар, үхрийн махаар орлууж болно. Харин цагаан хоолтон бол хулууны үр, вандуй зэргийг идэхэд ижил үр нөлөө үзүүлнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)