В.Высоцкийн сүүлчийн шүлгийг 200 мянган ам.доллараар худалдав

 

        Зөвлөлтийн нэрт жүжигчин, яруу найрагч В.Высоц-кийн сүүлчийн шүлгийг Парис дахь Drouot дуудлага худалдаагаар 200 мянган ам.доллараар арилжжээ. Аялал жуулчлалын агентлагийн ил захидал дээр яаран бичсэн уг шүлгийг 200 мянган еврогоор худалдсан байна. Нас барахаасаа нэг сар хагасын өмнө буюу 1980 оны зургадугаар сарын 11-ний өдөр бичсэн уг гар бичмэлийг 10-15 мянган еврогоор худалдана хэмээн анх тооцжээ. Гар бичмэлийг “Высоцкий” нэртэй тэнгэр баганадсан барилгын хамтран эзэмшигч А.Гавриловскийн эхнэр худалдан авсан аж. Екатеринбург хот дахь “Высоцкий” бизнес төвийн хамтран эзэмшигч яруу найрагч агсны эхнэрийн худалдахаар зэхсэн хувийн эд зүйлүүдийг бүгдийг нь худалдан авахаар зэхэж буйг өнгөрсөн сард тус төвийн веб сайтад мэдээлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (175.211.106.5)

    2015-12-02

    humuus shal demii yumand mongo ureh yum daa