Либерид эбола дахин гарлаа

 

        Либерид гурван хүн үхлийн аюултай эбола өвчний вирусээр халдварлажээ. Харин тус улсын Засгийн газар энэ өвчнийг бүс нутгийн хэмжээнд бүрэн ялсан тухай зарласан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) мэдээлснээр анх 15 настай хүүхэд уг вирусээр халдварласан бол дараа нь найман настай дүү болон 40 настай аав нь халдвар авсныг эмч нар тогтоосон аж. Үүнээс гадна тэдэнтэй хавьталтай 150 хүн байгааг илрүүлжээ. Либерид энэ сарын 20-ны өдөр 10 настай хүн халдвар авсныг тогтоож, тус улсын нийслэл Монровия хотноо эмчилж буй юм. Эбола өвчний вирусийн халдвар 2014 онд Гвинейд түгэж, хөрш Сьерра Леоне, Либерид тархсан билээ. Нийт 28 мянган хүн эбола вирусээр халдварласнаас 11 мянга гаруй хүн амь насаа алдсаны нэг хэсэг нь өвчний тархалттай тэмцэж байсан эмч нар аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)