АНУ ОХУ-ын эсрэг хоригоо чангатгажээ

 

        АНУ-ын Сангийн яам Сири дэх нөхцөл байдалтай холбоотойгоор, тухайлбал Исламын улс бүлэглэлээс газрын тос худалдан авахад нь Сирийн эрх баригчдад тусалсан гэх үндэслэлээр Оросын зургаан компани, дөрвөн хүний эсрэг хориг арга хэмжээ авчээ. Хар жагсаалтад Халимагийн Ерөнхийлөгч асан Олон улсын шатрын холбооны (ФИДЕ) тэргүүн Кирсан Илюмжинов оржээ. Тэдгээр хуулийн этгээд болон хувь хүний мэдлийн АНУ-д буй хөрөнгийг битүүмжилж, тус улсын иргэдийг тэдэнтэй арилжаа хийхийг хориглосон аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)