О.Гүндэгмаа шүхрийн спортын тухай ном бичнэ

 

        Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа шүхрийн спортын тухай ном бичихээр шийджээ. Түүний аав Д.Отряд агсан уулын спортын мастер, шүхрийн спортын олон улсын хэмжээний мастер байсан юм. Архангай аймгийн Тарвагатай хэмээх газарт мэндэлсэн Д. Отряд 1968 оноос эхлэн шүхрийн спортоор хичээллэж, 1971 онд энэ спортын ууган мастер болсон түүхтэй. Монголдоо 3820 удаа буюу шүхрээр хамгийн олон буултыг хийж спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэрбээр 1987 онд Сутайн оргилд “АН 2” онгоцноос 4900 м-ийн өндрөөс буулт хийсэн нь дэлхийд хоёрдугаарт, Ази болон Монгол Улсын спортын түүхэнд анхны шинэ амжилт болж байсан гэдэг. Бага наснаасаа аавыгаа дагаж, “Ааваасаа төрсөн” хэмээн хариулдаг байсан бяцхан охин өдгөө Монголдоо төдийгүй тив, дэлхийд нэрээ мөнхөлсөн тамирчин, аавынхаа захиснаар цэргийн цолтой тамирчин болсон бөгөөд аавынхаа дурсгалыг мөнхөлж ном бичих оюуны их ажилд сэтгэл шулуудан орсон байна. “Миний аав өдөр бүр тэмдэглэл бичиж, болсон үйл явдлынхаа талаар тэмдэглэж үлдээсэн байдаг. Маш чухал баримтууд, хаана ямар тэмцээн болж хэн түрүүлсэн гээд шүхрийн спорттой холбоотой бүхий л зүйлийг бичсэн байгаа. Ээж маань энэ тэмдэглэлийг дэс дараалалд нь оруулж, судалгаа хийж, надад тусалж байна” хэмээн өгүүлжээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн ээж нь ч бас шүхрийн спор тын мастер. Тийм ч болохоор аавынхаа өдрийн тэм дэглэлийг үндэс болгон энэ спортын төрлийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахаар ээж Ч.Хишигсүрэнгийнхээ хамтаар оюуны их бүтээл туурвиж байна. Дашрамд дурдахад, Монгол Улсад шүхрийн спорт 1934 оноос эхлэн цэргийн зориулалтаар хөгжиж, 1959 онд цэвэр спортын төрөл болсон түүхтэй юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Сэтгүүлч (103.57.92.111)

    2015-11-30

    Маш сайн байна. Сутайн оройд буухад нь хамт явсан хүн байна. Хэрэв хэрэгтэй гэвэл дурсамж бичиж өгөхд бэлэн байна. Амжилт хүсье.

  • a (103.229.123.90)

    2015-11-28

    3 nastaidaa master boljee . malnuudaa zob bich