Майамигийн дөлнүүд улирлын ес дэх ялалтаа байгууллаа

 

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн энэ улирал үргэлжилж байна. Өнөөдөр 12 тоглолт болж байгаагаас “Клевлэнд Кавалейрс”-“Шарлотте Хорнетс” 95:90, “Орлэндо Мэжик”-“Милуоки Бакс” 114:90, “Бостон Селтикс”-“Вашингтон Визардс” 111:78, “Майами Хит”-“Нью Йорк Никс” 97:78, “Индиана Пэйзерс”-“Чикаго Буллз” 104:92, “Хьюстон Рокетс”-“Филадельфи 76” 116:114, “Атланта Хакус”-“Мемфис Грзлес” 116:101, “Оклахома Сити Тандер”-“Детройт Пистонс”-ийг 103:86-гаар тус тус хожлоо.

 

Харин “Сан Антонио Сперс”-“Денвер Нагеттс”, “Голден Стэйт Уорерз”-“Финикс Санс”, “Миннесота Тимбвер Уолвез”-“Сакраменто Кингз”, “Лос Анжелес Клипперс”-“Нью Орленс Пеликанс” багуудын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

 

Нэгэн цагт хамгийн шилдэг нь байсан “Майами Хит” багын амжилт уруудсаар өнгөрсөн улирлын плей-оффийг өнжсөн. Харин өнөө жил Д.Уэйд, К.Бош нар гэмтэл бэртлээс хол байж, боломжий амжилт үзүүлж байгаа аж. Өнөөдөр К.Энтони тэргүүтэй “Нью Йорк Никс”-ийг хожиход Ж.Грин 25 оноо, К.Бош 20 оноо, Д.Уэйд 17 оноо, Г.Драгич 9 оноо, Н.Уайтсайд 6 оноо, 14 удаа самбараас бөмбөг авчээ.

 

Тэдний өрсөлдөгч багаас К.Порзингс 11 оноо, 8 самбар, К.Энтони 11 оноо, К.Серкапин 10 оноо авсан бол бусад тоглогчид нь хангалтгүй байлаа.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)