“Алтан мужийн дайчид” бүх цаг үеийн рекордыг эвдэх боломжтой

 

Далайн чанадын сагсан бөмбөгийн мэргэжлийн лигийн тэмцээний энэ улирал сонирхолтой үргэлжилж байна. Улирал эхэлнээс хойш “Голден Стэйт Уорерз” нэг ч ялагдаагүй байгаа аж.

Тэд одоогийн байдлаар  “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, 124:117, “Сакраменто Кингз”-ийг 103:94, 120:101, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Бруклин Нэтс”-ийг 107:99, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116, “Торонто Рэпторс”-ийг 115:110, “Чикаго Буллз”-ийг 106:94, “Денвер Нагеттс”-ийг 119:104, 118:105, “Лос Анжелес Лэйкерс”-ийг 111:77, “Финикс Санс”-ийг 135:116-гаар тус тус хожоод байна.

 

Мөн ирэх сарын 1-нд “Юта Жаз”, 3-нд “Шарлотте Хортнетс”, 6-нд “Торонто Рэпторс”, 7-нд “Бруклин Нэтс”, 9-нд “Индиана Пэйкерс” зэрэг багуудтай тоглоно. Энэхүү хуваарийг харахад аваргууд дараалан хожсон цувралаа үргэлжлүүлэх магадлал өндөр байгаа аж.

 

NBA-ийн түүхэнд “Лос Анжелес Лэйкерс” 1971-1972 оны улиралд 33 дараалан хожиж дээд амжилт тогтоосон. Тэдний ард нэгэн үед их гурвалыг бүрдүүлж, 2012, 2013 онд аварга цол хүртсэн “Майами Хит” баг бичигддэг. Л.Жеймс, Д.Уэйд, К.Бош нар 2012-2013 оны улиралд 27 дараалан хожсон. Харин “Голден Стэйт Уорерз” улирлын эхэнд 18 дараалан хожиж, дээд амжилыг шинэчилсэн бол улирлын туршид хамгийн олон дараалан хожсон рекордыг эвдэх боломжоо хадгалсаар байна.


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)