Хүнд жингийн шинэ дэлхийн аварга Т.Фүри

 

Мэргэжлийн боксын дөрвөн холбооны хүнд жингийн дэлхийн аваргын төлөө бүсээ хамгаалагч В.Кличко энэ сарын 28-нд Германы Дюьсселдорф хотод залуу тамирчин Т.Фүритэй тулалдлаа. Энэхүү тулаанд Т.Фүри 12 үеийн турш илүүрхэж, шинэ дэлхийн аваргын бүсийг зүүлээ. Украйны боксчин В.Кличко 11 жил дэлхийн аварга цолыг хамгаалж байсан ч ийнхүү шинэ үе хүч түрэн гарч ирлээ.

 

Тайсон Фүри 1988 оны наймдугаар сарын 12-нд Английн Манчестер хотод төрсөн. Мэргэжлийн рингэнд 25 тулаан хийхдээ бүгдэд ялж, нэг ч ялагдаагүй сүрдэм амжилт үзүүлсэн байна. Тэрээр энэ хугацаанд Унгарын Г.Бела, Германы М.Зеллер, Ханс-Йорг Бласко, ОХУ-ын Д.Перет, Английн Д.Чисора, Ж.МакДермотт, Л.Сабу, М.Эллис, М.Роган, С.Белшав, Латвийн А.Селезинс, Чехийн М.Мражек, АНУ-ын Ж.Абелл, С.Чуннингэм, К.Жонсон, В.Маддалоне, Р.Поуер, Ж.Паге Н.Фирта, Бразилийн Марсело Луйс, Канадын Н.Пажик, Румыны К.Хаммер, Украйны В.Кличко зэрэг шилдгүүдийг өмнөө сөхрүүлээд байгаа аж.

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)