“Ман.Сити” Премьер лигийг тэргүүлж байна

 

Английн Премьер лигийн 14-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр боллоо. Энэ удаа “Кристал Палас”-“Ньюкасл Юнайтед” 4:1, “Манчестер Сити”-“Саутхэмптон” 3:1, “Сандерлэнд”-“Сток Сити” 2:0, “Уатфорд”-“Астон Вилла” 3:2, “Ливерпуль”-“Суонси Сити”-г 1:0-ээр хожиж, “Тоттенхэм Хотспур”-“Челси” 0:0, “Вест Хэм Юнайтед”-“Вест Бромвич Альбион” 1:1, “Норвич Сити”-“Арсенал” 1:1, “Листер Сити”-“Манчестер Юнайтед” 1:1, “Баурнемоунт”-“Эвертон” 3:3-аар тэнцлээ.

 

Тус тэмцээний түүхэнд хамгийн шилдэг амжилтыг үзүүлсэн “Манчестер Юнайтед” хэсэг хугацаанд уналтанд орсон. Харин өнгөрсөн улирлаас байдал сэргэж, тогтвортой тоглолт үзүүлэх болов. Өнгөрсөн бямба гарагийн үдэш хүснэгтийг тэргүүлэх боломж байсан ч өнөө жил гайхалтай амжилтыг гаргаж буй “Листер Сити”-тэй талбай дээр нь 1:1-ээр эвийн гэрээ байгуулав. Тэдний оноо хуваасныг өрсөлдөгч “Ман.Сити” чадварлаг ашиглан 29 оноотой лигийг тэргүүлж байна.

 

Харин аваргаа хамгаалан тоглож буй “Челси” дахин оноо алдлаа. Тэд 15 оноотой 14-р байрандаа хэвээр үлдсэн аж. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл “Челси” Европын “Аваргуудын лиг”, “Европа лиг”-ийн ирэх улирлыг өнжиж магадгүй юм.

 

Одоогийн байдлаар “Ман.Сити” 29, “Листер Сити” 29, “Ман.Юнайтед” 28, “Арсенал”27, “Тоттенхэм Хотспур” 25, “Ливерпуль” 23 оноотой тэргүүлж байна.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)