“Филадельфи 76” хамгийн муу амжилтын эздээр дахин тодорлоо

 

NBA-ийн талбайд өнөөдөр найман тоглолт боллоо. Эдгээрээс “Шарлотте Хорнетс”-“Милуоки Бакс” 87:82, “Лос Анжелес Клипперс”-“Миннесота Тимбер Уолвез” 107:99, “Бруклин Нэтс”-“Детройт Пистонс” 87:83, “Орлэндо Мэжик”-“Бостон Селтикс” 110:91, “Финикс Санс”-“Торонто Рэпторс” 107:102, “Мемфис Гризлес”-“Филадельфи 76” 92:84, “Хьюстон Рокетс”-“Нью Йорк Никс” 116:111-ээр хожсон бол “Индиана Пэйзерс”-“Лос Анжелес Лэйкерс”-ийн тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

 

Домогт сагсан бөмбөгч А.Айверсон нэгэн цагт “Филадельфи 76” багийг шилдгүүдийн тоонд оруулж байсан. Харин түүнийг явнаас хойш “76”-чууд амжилтаа ахиулж чадалгүй, улирал бүрт плей-оффын гадна үлдэж байна. Мөн энэ улиралд эхний 18 тоглолт дараалан хожигдлоо. Тэд өмнө нь 17 дараалан ялагдал хүлээж байсан юм.

 

Өнөөдөр “Мемфис Гризлес”-“Филандельфи 76”-г 92:84-өөр хожиход М.Конли 20 оноо, З.Рандольф 17 оноо, 11 самбар, Ж.Грин 13 оноо, М.Барнес 13 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт, М.Газоль 9 оноо, 12 удаа самбараас бөмбөг авсан. Харин “76”-чуудаас И.Канаан 16 оноо, Р.Ковингтон 12 оноо, Х.Томпсон 12 оноо, Ж.Грант 11 оноо, Ж.Окафур 9 оноо, 13 удаа самбараас бөмбөг авсан ч ялагдлын цувралаа зогсоож чадсангүй.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)