Хэрвээ та зогсоо ажил хийдэг бол …

Зогсоо байдалд удаанаар ажиллахад дотор эрхтнүүд доош татагдан байрладаг тул хэвлийн даралттай даруулга тогтмол хэрэглэж байх нь доод мөчний болон аарцагны эрхтний өргөсөл, унжилт зэргээс сэргийлдэг.

 

Ажил эхлэх ба дууссаны дараа хөнгөн дасгалыг өдөр бүр хийж хэвших хэрэгтэй. Эмэгтэйчүүд ажлын үед хэт өндөр өсгийтэй гутал ба гэрийн шаахай өмсөх нь зохимж муутай. Гутлын өсгийн өндөр хоёроос дөрвөн см-ээс илүүгүй байвал сайн.

 

Зогсоо ажиллахаас аль болох зайлсхийж, суугаа ажиллах боломжийг өөртөө хангаж өгөх. Ажиллагсад ажлын завсар хооронд нэг цаг тутамд хоёроос гурван минут сууж хөлөө амрааж байх нь чухал. Ажлын түр завсарлагын дундуур хөлөнд иллэг хийж байх нь цусыг хурдасгаж, хөлийн чилээг гаргана.

 

Зогсоо ажилладаг хүмүүс орой бүр гэртээ халуун усанд хөлөө 10-15 минут дүрсний дараа хөлөндөө таваас зургаан минутын турш иллэг хийх нь чухал. Иллэгийг хөлийн хуруунаас өсгий рүү доороос дээш нь хийх хэрэгтэй. Орой ажлаа тараад гэртээ амарч байх үедээ хөлөө дээш нь өргөн, дугуй унаж буй мэт хөдөлгөөн хийх нь доод мөчний судасны бүдүүрэл үүсэхээс хамгаалдаг.

 

Ажлын дараа гэр орондоо тавтай амрахдаа орон дээрээ хэвтэн хөлөн талаа 45 градус хүртэл өндөрлөж байрлуулах нь хөлийн ядаргааг амархан тайлдаг. Амралтын үед биеийн тамирын төрөл бүрийн дасгалаар хичээллэж байх нь судасны хананы болон булчингийн сулралаас сэргийлдэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Anu (173.73.102.211)

    2015-12-01

    Hul ruu buusan tsusiig erguulj deesh ni huudug zoriulaltiin oims urgelj umsuh heregtei.