“Хуучин ноёд” чимээгүй урагшилсаар

 

Италийн хөлбөмбөгийн “Сери А”-гийн 2015-2016 оны улирал сонирохолтой үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдөд 14-р тойргийн тоглолтууд болоход “Ювентус”-“Палермо” 3:0, “Удинезе”-“Верона” 3:2, “Эмполи”-“Лацио” 1:0, “Аталанта”-“Рома” 2:0, “Карпи”-“Женоа” 2:1, “Фросиноне”-“Хеллас” 3:2, “Милан”-“Сампдория” 4:1, “Турин”-“Бологна”-г 2:0-ээр тус тус хожсон.

 

Харин өнөө шөнө “Сассуола”-“Фиорентина”, “Наполи”-“Интер Милан” багууд тоглоно. Өнгөрсөн улиралд лигийн аварга цол хүртсэн “Ювентус” энэ улирлыг тааруухан эхлүүлсэн. Гэвч “Хуучин ноёд” яван чангарсаар сүүлийн дөрвөн тоглолтонд дараалан хожоод байна.

 

Тэд 24 оноотой тавдугаар байранд орж ирсэн бол “Интер Милан” 30, “Наполи”, “Фиорентина” 28, “Рома” 27 оноотой удаалж байгаа аж.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)