АНУ-ын интернэт дэлгүүрүүд борлуулалтаараа дээд амжилт тогтоожээ

 

        АНУ-ын интернэт дэлгүүрүүд“хар баасан гаригт нийт 4.7 тэрбум ам.долларын борлуулалт хийж, шинэ амжилт тогтоожээ. Энэ нь өнгөрсөн оны мөн өдрийн борлуулалттай харьцуулахад18 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг “Rambler News Service” агентлагаас мэдээлсэн аж. Харин оффлайн буюу жирийн дэлгүүрүүдийн нийт борлуулалт 1.5 хувиар буурсныг “RetailNext” компанийн тоон мэдээлэлд илтгэсэн байна. АНУ-д Талархлын баярын дараа баасан гаригийг“хар баасан” гариг хэмээн нэрлэж, Зул сарын баярын өмнөх хямдрал эхэлдэг. Энэ уламжлалXIX зуунаас эхтэй бол ОХУ-д 2013 оноос ийм арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.140.188.56)

    2015-11-30

    1. Халдлага болохоос айсан 2.Одоо дэлгүүрт очиж цаг алдаж алалдах шаардлагагүй болсон. 3. Үнэн нь ялгаагүй