Парис хотод Б.Обама, В.Путин нар уулзлаа

 

Парис хотод “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал” Олон улсын төр засгийн тэргүүнүүдийн уулзалт болж байна. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама нар уулзжээ.

 

Дэлхийн тэргүүлэгч хоёр том гүрний удирдагч Сири, Украины зөрчлийг намжаахад гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцсэн аж. Албаны эх сурвалж хэлэхдээ, Ерөнхийлөгч Обама ОХУ-ын нисэгч, байлдааны онгоцны багийн гишүүн амь үрэгдсэнд харамсаж буйгаа илэрхийлээд, Орос Турк хоёр улсын хоорондын харилцааг дахин сайжруулахад АНУ дэмжлэг үзүүлнэ гэжээ.

 

Дашрамд дурдахад энэхүү уулзалтад манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байгаа бөгөөд өчигдөр орой чуулганы индэр дээрээс үг хэлсэн юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)