“Алтан мужийн дайчид” 19 дараалан хожлоо

 

NBA-ийн талбайд өнөөдөр найман тоглолт боллоо. Эдгээрээс “Детройт Пистонс”-“Хьюстон Рокетс” 116:105, “Бостон Селтикс”-“Майами Хит” 105:95, “Атланта Хаукс”-“Оклахома Сити Тандер” 106:100, “Чикаго Буллз”-“Сан Антонио Сперс” 92:89, “Милуоки Бакс”-“Денвер Нагеттс” 92:74, “Голден Стэйт Уорерз”-“Юта Жаз”-ийг 106:103-аар хожсон бол “Даллас Маверикс”-“Сакраменто Кингз”, “Лос Анжелес Клипперс”-“Портлэнд Блэзерс” багуудын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байгаа аж.

 

Энэ улирал эхэлнээс хойш 18 дараалан хожиж рекорд тогтоосон “Алтан мужийн дайчид” өнөөдөр ч ялалтын цувралаа үргэлжлүүллээ. Аваргууд “Юта Жаз”-ийг талбай дээр нь 106:103-аар хожиход С.Карри 26 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалт, Д.Грин 20 оноо, 9 самбар, 7 оновчтой дамжуулалт, К.Томпсон 20 оноо, 5 самбар, Ж.МакАдо 12 оноо, Ш.Ливингстон 9 оноогоор багтаа тус боллоо. Харин талбайн эздээс Д.Фауорс 23 оноо, 10 самбар, Г.Хэйуард 24 оноо, А.Брукс 19 оноо, Р.Гоберт 13 оноо, 11 самбар, Р.Хүүд 12 оноо авсан ч “Дайчид”-ын ялалтын цувралыг зогсоож чадсангүй.

 

“Голден Стэйт Уорерз” одоогийн байдлаар  “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, 124:117, “Сакраменто Кингз”-ийг 103:94, 120:101, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Бруклин Нэтс”-ийг 107:99, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116, “Торонто Рэпторс”-ийг 115:110, “Чикаго Буллз”-ийг 106:94, “Денвер Нагеттс”-ийг 119:104, 118:105, “Лос Анжелес Лэйкерс”-ийг 111:77, “Финикс Санс”-ийг 135:116, “Юта Жаз” багийг тус тус хожоод байна.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)