Дэхийн шилдэг хөлбөмбөгчинд К.Роналду, Л.Месси, Неймар тунан үлдлээ

 

Жил бүр Олон улсын хөлбөмбөгийн холбоо тухайн оны шилдэг хөлбөмбөгчинг тодруулдаг. 2015 оны дэлхийн шилдэгт эхний шатанд 23 тамирчин өрсөлдөж, хамгийн их санал авсан гурван тоглогч сүүлийн даванд тунан үлддэг. Энэ оны хувьд Испанийн “Барселона”-гийн Аргентин довтлогч Л.Месси, Бразил довтлогч Неймар, “Реал Мадрид”-ын Португал довтлогч К.Роналду нар сүүлийн шатанд тунан үлджээ.

 

2015 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч шалгаруулах ёслолын ажиллагаа ирэх оны нэгдүгээр сарын эхээр болно. Санал хураалтанд Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн 207 орны шигшээ багийн дасгалжуулагч, багийн ахлагчид оролцох эрхтэй байдаг.

 

Анх 1991 оноос тухайн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг шалгаруулж байсан. Түүнээс хойш Аргентины Л.Месси 2009, 2010, 2011, 2012 онд, Португалын К.Роналду 2008, 2013, 2014 онд, Бразилийн Роналдо 1996, 1997, 2002 онд, Францын З.Зидан 1998, 2000, 2003 онд, Бразилийн Роналдиньо 2004, 2005 онд, Германы Л.Маттеус 1991, Голландын М.Ван Бастен 1992 онд, Италийн Р.Бажжо 1993 онд, Бразилийн Ромарио 1994 онд, Либерийн Ж.Виеа 1995 онд, 1999 онд Бразилийн Ривалдо 1997 онд, Португалын Л.Фигу 2001 онд, 2006 онд Италийн Ф.Каннаваро 2006 онд, Бразилийн Кака 2007 онд тус тус энэ шагналын эзэн болсон юм.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)