“Бавари Мюнхен” 14 тоглолтоос 40 оноо авлаа

 

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 14-р тойргийн тоглолт болоход “Ханновер 96”-“Инголшадт 04” 4:0, “Боруссия Дортмунд”-“Штуттгарт” 4:1, “Хамбург”-“Бремен Вердер” 3:1, “Бавари Мюнхен”-“Херта” 2:0, “Майнц”-“Франкфурт”-ийг 2:1-ээр хожиж, “Драмшадт”-“Кёльн” 0:0, “Аусбург”-“Вольфсбург” 0:0, “Байер Ливеркузен”-“Шальке 04” 1:1, “Хоффейнхэм”-“Боруссия Мончебладхач” 3:3-ээр тэнцсэн юм.

 

Тус улсын хамгийн шилдэг клуб “Бавари Мюнхен” энэ улирлын эхэнд арав дараалан хожиж, дээд амжилтын эзэд болсон. Мөн “Аваргуудын лиг”-ийн хүрээнд  талбай дээрээ хийсэн сүүлийн арван тоглолтонд дараалан хожсон аж. Тухайлбал Английн “Ман.Сити” 1:0, Италийн “Рома” 2:0, ОХУ-ын “ЦСКА Москва” 3:0, Украйны “Шахтёр” 7:0, Португалын “Порту” 6:1, Испанийн “Барселона” 3:2, Хорватын “Динамо Загреб” 5:0, Английн “Арсенал” 5:1, Грекийн “Олимпиакос”-ийг 4:0-ээр буулган авсан.

 

“Бавари Мюнхен” энэ улирлын Бундеслигт ч гэсэн 14 тоглолтоос 13 хожилт, 1 тэнцээтэй 40 оноотой хүснэгтийг тасархай тэргүүлж байна. Харин “Боруссия Дортмунд” 32, “Вольфсбург” 25 оноотой удаах байруудыг эзэлж байгаа аж.

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)