Жүдочид Токиод өрсөлдөнө

 

Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотноо болох зуны Олимпийн их наадмын жүдо бөхийн төрөлд оролцох тамирчдын урьдчилсан тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 4-нөөс 6-ны хооронд Азийн бүст зохиогдож буй сүүлийн Олимпийн эрхийн оноо олгох Токиогийн их дуулга Япон улсад болох аж. Тус тэмцээнд манай улсаас арван тамирчин дасгалжуулагч ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямын удирдлага дор өрсөлдөх юм.

 

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 90 к-гд ОУХМ Л.Отгонбаатар, -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумьяа, 63 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид нар эх орноо төлөөлөн оролцоно.


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (183.81.169.22)

    2015-12-02

    Bugd medali avah bolomjtoi tamirchid bn amjilt. Urantsetseg zarimdaa torguuliar yalagdaad bga turuulj mehnii oroldlogoo hiiged bval mundag tamirchin. Sumiya sain bga ene jil