Оросын хориг Туркэд 20 тэрбумын ам.доллар хохирол учруулж болзошгүй

 

 

        Оросын эрх баригчдаас тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ Турк улсад 20 тэрбум ам.доллар буюу тус улсын ДНБ-ийн гурван хувьтай тэнцэхүйц хохирол учруулж болзошгүйг тус улсын парламент дахь Ардын бүгд найрамдах намын төлөөлөгчид тооцоолжээ. Турк улс Орост олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж зургаан тэрбум, тус улсын жуулчдыг хүлээж авч долоон тэрбум ам.доллар олдог. Мөн хоёр орны хооронд үүргийн худалдаа нэлээд хөгжсөн. Гэвч 2013 онд 8.5 тэрбум ам.долларт хүрч байсан энэ төрлийн худалдааны хэмжээ 2014 онд зургаан тэрбум болтлоо буурчээ. Хоёр орны харилцаан дахь хурц хямрал цаашид гүнзгийрвэл Туркийн эдийн засгийн хохирол нэг жилд 20 тэрбум ам.доллар болтлоо өсөх магадлалтай” хэмээн парламентын гишүүн хэлсэн байна. Тухайлбал, Анталья муж жуулчлалын салбараас зургаан тэрбум, ХАА-д 500 сая ам.долларын хохирол амсах аж. 

 

С.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (59.153.112.195)

    2015-12-03

    tukiin maanag eronhiilogch budaa