Монгол туургатны боксчид шилдгээ шалгаруулна

 

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” нь 2015 онд бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагджээ. Мөн тус нийгэмлэгээс Монгол туургатаны боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо энэ сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна.

 

Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зохион байгуулах коммисын даргаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, 2008 оны олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган ажиллах гэнэ. Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлах нь тус тэмцээний зорилго аж.

 

Тэмцээнд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува улсын 18-40 насны шилдэг боксчид олон улсын AIBA дүрмийн дагуу оролцохоор мэдүүлгээ өгчээ. Харин тамирчид 49, 52, 56, 64, 69 гэсэн зургаан жин тус бүрт шилдэг дөрвөн тамирчин оролцоно. Тэмцээний шагналын сан нь Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөр тооцогдох мөнгөн шагналтай аж.

 

Тухайлбал,зургаан жин тус бүрд цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой шилжин явах алтан цом. Мөн  жин тус бүрд нэгдүгээр байрт шалгарсан боксчин алтан медаль, өргөмжлөл 1500 ам.доллар, хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэнэ.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)