“Филадельфи 76” алдарт К.Брайантын багийг сөхрүүлж, ялагдлын цувралаа зогсоолоо

 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээн үргэлжилж байна. 2015-2016 оны улирал эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хооронд өрнөд бүсийн “Голден Стэйт Уорерз” 18 дараалан хожиж, нэг ч ялагдаагүй бол дорнод бүсийн “Филадельфи 76” 18 дараалан хожигдож, нэг ч ялалтын баярыг тэмдэглэж амжаагүй байсан. Харин өнөөдөр лигийн түүхэнд гурван удаа аварга цол хүртэж байсан “Филадельфи 76” өрсөлдөгчөө 103:91-ээр хожиж, энэ улирлын анхны ялалтыг өөрсдийн нэр дээр бичүүллээ.

 

Тэд улирал эхэлнээс хойш 18 дараалан хожигдсны эцэст ийнхүү ялагдлын цувралаа зогсооход Р.Ковингтон 23 оноо, Ж.Грант 14 оноо, Н.Ноул 14 оноо, Ж.Окафор 12 оноо, И.Канаан 12 оноо авсан.

 

Уг тоглолтын эхэнд домогт К.Брайант гурван удаа холын зайн шидэлтээ амжилттай болгож, өөрийгөө гайхалтай хэвээр байгаа гэдгийг харуулсан. Гэхдээ багийн андууд нь хангалтгүй байсан. Тухайлбал Ж.Кларксон 19 оноо, Ж.Рэндил 12 оноо, 11 самбар, Д.Рассель 12 оноо, Р.Хибберт 6 оноо, 10 удаа самбараас бөмбөг авсан ч бусад нь араваас дээш оноогүй. Харин К.Брайант 20 оноо, 5 удаа самбараас бөмбөг авалт гүйцэтгэв.


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)