К.Брайантын амжилт тоон хэлээр

 

1- Тэрээр 2007-2008 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдэж байлаа

 

2- 2009, 2008 онд хоёр удаа шигшээ тоглолтын MVP буюу үнэ цэнэтэй тоглогч

 

3- Нэгдсэн улсын сагсан бөмбөгийн шигшээ “Мөрөөдлийн баг”-ийн хамтаар олон улсын тэмцээнээс гурван алтан медаль хүртсэн. Тухайлбал “Бээжин 2008”, “Лондон 2012” зуны Олимп, 2007 онд Лас Вегаст болсон Америки тивийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлж байлаа

 

4- 2002, 2007, 2009, 2011 онд дөрвөн удаа Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч

 

5- 2000, 2001, 2002, 2009, 2010 онуудад таван удаа NBA-ийн аварга

 

8- Тэрээр анх “Лос Анжелес Лэйкерс” багтаа 8 дугаартай тоглож байсан

 

9- 2000, 2003, 2004, 2006-2011 онуудад есөн удаа бүх NBA-ийн хамгаалалтын нэгдүгээр багт нэрлэгдсэн

 

11- 2002-2004, 2006-2013 онуудад 11 удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдсэн

 

13- Кобе 1996 оны драфтын эхний бүсийн 13 дахь сонголтоор “Шарлотте Хорнетс” багт ирж байсан. Гэхдээ тэр зундаа солилцоо наймаанд хамрагдаж, “Лос Анжелес Лэйкерс” багийн тоглогч болж байв

 

17- Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн том баяр “Бүх оддын тоглолт”-нд 1998, 2000-2015 онуудад 17 удаа сонгогдсон.

 

20- 70 орчим жилийн түүхтэй Үндэсний сагсан бөмбөгийн лигт 20 жил нэг багтаа тоглосон ганцхан тамирчин нь К.Брайант

 

81- Орчин үеийн лигийн түүхэнд түүнээс өөр нэг тоглолтонд 81 оноо авсан сагсан бөмбөгч байхгүй. 2006 оны нэгдүгээр сарын 22-нд Лос Анжелес хотын “Стаплес Центр” сагсан бөмбөгийн ордонд “Торонто Рэпторс”-ийн эсрэг тоглохдоо 81 оноо авч байлаа

 

125- 125 тоглолтонд 40 буюу түүнээс дээш оноо авсан ганцхан тоглогч

 

32658- Кобе 1996 онд NBA-д элссэнээсээ хойш дээрх оноог авч бүх цаг үеийн түүхэнд гуравт бичигддэг. Түүний өмнө домогт Карим Абдул Жаббар 38387, К.Мэлоун 36912 оноотой хоёрхон тамирчин байдаг.

 

 

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)