Б.Гангаамаа: Энэ спортгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй

 

        Өмнөд Америкийн ноён оргилуудын нэг Аконкагуад төрийн далбаагаа мандуулаад ирсэн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа. Тэрбээр энэ оргилд авирсан Монголын хоёр дахь эмэгтэй уулчин юм.

 

-Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад авирах оролдлогоо хэзээнээс төлөвлөсөн бэ?

 

-2013 онд эмэгтэй уулчидтай энэ оргилд авирах оролдлого хийхээр явсан ч олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтогтох оргилд гарч, бид замаасаа буцсан. Түүнээс хойш өөр гурван ч оргилд авирах оролдлого хийсэн дээ. Ер нь, Америкийн Динали оргилын дараа Аконкагуад гарахаар төлөвлөчихсөн байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд Аконкагуад авирах бэлтгэлээ эрчимтэй хийгээд 2016 оны нэгдүгээр сарын 1-нд Өмнөд Америкийн ноён оргилыг эзэлье гэж төлөвлөсөн ч санаснаар болсонгүй. Монголоос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд явсан болохоор товлосон хугацаандаа амжаагүй. Гэхдээ л 2016 он олимпын жил, тамирчдынхаа эхний хийморь лундааг тэр газар нутагт нь сэргээвэл бэлгэдэлтэй юм байна гэж дотроо бодож явлаа. Явахын өмнө тэр талаар хүмүүст хэлээгүй. Учир нь, ямар ч оргилд авирах оролдлого хийхдээ ам гарч болдоггүй юм. Ингэж бодоод олон хүнд хэлэлгүй чимээгүйхэн Аргентиныг зориод дэлхийн ноён оргилуудын нэгд нь гараад ирлээ. Үндсэндээ би эх газрын таван том ноён оргилд гарчихлаа.

 

-Аконкагуагийн аль талаас нь авирч эхэлсэн бэ. Уулчид араас нь авирвал арай хялбар гэдэг юм билээ?

 

-Оргилын хамгийн хэцүү замд тооцогддог Польшийн мөсөн голоор оргил өөд авирахаар анх төлөвлөсөн ч санаснаар болоогүй. Миний хувьд хэцүү замаар авирахад эрүүл мэндийн хувьд бүрэн боломжтой байсан ч цаг агаар муудсанаас авиралтаа өөр замаар үргэлжлүүлэхэд хүрсэн. 70-90 км/цагийн хурдтай салхилж, 10 гаруй хоног бид замд саатсан. Би авиралтаа Хонконгийн уулчинтай эхлүүлсэн ч хамт-рагч маань5500 метрээс замаасаа буцсан. Цааш ган-цаараа авиралтаа үргэлж-лүүлэхээр болсон тул Акон кагуад авирах анхны төлөвлөгөөнд багахан өөрч-лөлт хийсэн ч оргилд гарах нь л надад хамгийн чухал байлаа. Ингэснээр баталгаат авиралтын замаар Аконкагуагийн оргилд гарсан.

 

-Цаг агаарын байдлаас болоод төлөвлөсөн хугацаанаасаа хэд хоногоор хоцорч оргилд гарсан юм байна. Тухайн үед хоол хүнс хангалттай байсан уу?

 

-Польшийн мөсөн голоор ууланд авирах оролдлого хийнэ гэж төлөвлөсөн учраас нөөцтэй явсан. Хоёрдугаар бааз буюу5500 метрт маш их ачаатай очсон боловч бүх багажаа авч явсан нь их хэрэг боллоо.

 

-Хонконгийн уулчныг буцахад та ганцаараа үлдээд сэтгэл зүйн хувьд хүндхэн байв уу?

 

-Анхнаасаа хоёулаа авирна гээд төлөвлөчихсөн байснаас шийдвэрлэх мөчид ганцаараа үлдэхээр эвгүй санагддаг юм билээ. Хэрвээ би анхнаасаа ганцаараа авирна гэж бодсон бол арай л өөрөөр бэлтгэлээ базаах байсан. Хүн яг цагаа тулахаар шийдвэрээ хурдан гаргадаг. Тэр их хүчтэй салхинд майхнаа хийсгэхгүйн төлөө нойргүй хонох энүүхэнд байлаа. Майхнаа л алдвал би үхнэ шүү дээ гэж бодсон. Тэгээд нэгдүгээр сарын 13-ны өглөө үүрээр оргилд гарах дайралтаа эхэлсэн.

 

-Хүнд нөхцөлд орсон үед хамгийн түрүүнд таны санаанд юу орсон бэ?

 

-Монгол хүнийг Очирваань бурхан“даадаг” гэдэг. Энэ үүднээс хамгийн түрүүнд нутаг орон, Очирваань бурхандаа л өөрийгөө даатгасан. Энэ бурхан Монголыг “даадаг” тухай анх ааваасаа сонсч байлаа. Аав маань намайг Эверестэд авирах оролдлого хийхэд тэр бурхныг зүүж өгч байсан юм. Ер нь хүн чинь сэтгэлийн амьтан юм билээ. Би Эльбрус руу эмэгтэй уулчдаа дагуулаад явж байхад оргилын доохно оччихоод уулчдын маань эрч хүч нь суларчих гээд байгаа юм шиг санагдахаар нь Төрийн дууллынхаа дахилтыг дуулсан. Тэгэхэд тэд өөрийн эрхгүй босоод ирсэн шүү. Тэгэхээр л монгол хүнд эх орноо гэсэн сэтгэл үргэлж уяатай явдаг юм шиг санагдсан.

 

-Аконкагуа унтарсан галт уул болохоор сул чулуу ихтэй, авирахад амаргүй байсан болов уу?

 

-Майхнаа бэхэлж уяхад амар, янз бүрийн хэлбэртэй чулуу олон таарсан. Уулын хувьд чулуулаг бүтэцтэй. Ялангуяа оргил хэсэг нь их хадтай байсан.

 

-Уулчид оргил дээр гарчихаад өөрийгөө ирснийг бататгаж ямар нэгэн зүйл үлдээдэг. Та Аконкагуагийн оргил дээр юу үлдээсэн бэ?

 

-Зарим үед уулчид хадаг зүүгээд үлдээдэг. Гэхдээ энэ удаад юу ч үлдээхийг хүссэнгүй. Зөвхөн зургаа авахуулаад уулнаас буусан.

 

-Энэ оргилд манай улсаас анх хэн гарч байв?

 

-Анх Монгол Улсын гавьяат тамирчин Л.Болдбаатар агсан Аконкагуад гарсан. Түүний дараа хоёр дахь авиралтыг Монголын эмэгтэй уулчид хийж, олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтогтох оргилд гарсан. Түүний дараа өнгөрсөн жил дөрвөн хүн мөрөө үлдээсэн шүү.

 

 

-Оргилыг нь эзлэхийг хүсдэг хэд дэх ууланд та авираад байна вэ?

 

-Дэлхийн долоон тивийн долоон оргилд гарчих юмсан гэж хүсдэг ч чадах эсэхээ мэдэхгүй. Тэрнийхээ тавд нь гарчихаад байна. Цаана нь хоёр оргил бий. Оргилд нь гарахыг хүсдэг бас нэг оргил байна.

 

-Уулчид ууланд гарахгүй удахаар оргилоо үгүйлдэг гэдэг. Та ч гэсэн ууланд авирахгүй удахаар оргил эзэлмээр санагддаг уу?

 

-Би хотод удаан хугацаагаар байдаггүй. Жилийн ихэнх цагийг ууланд өнгөрүүлдэг. Бараг12 сарын зургааг нь ууланд өнгөрүүлж байна. Ууланд авирах нь миний амьдралын салшгүй хэсэг. Тиймээс энэ спортгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй. -Таныг гаднын оронд явж байхад хамтран ажиллах санал тавьдаг уу? -Сая Өмнөд Америкт явахад “Уулчид, оюутнуудаа туршлага солилцуулъя” гэсэн санал ирсэн. Гэхдээ Өмнөд Америкийн хувьд газар зүйн байрлалаас хамаарч хамтран ажиллахад хэцүү. Латин Америк ертөнцийн нөгөө талд болохоор очиход онгоцны тийз ямар үнэтэй билээ. Энэ болгоныг бодолцоход хамтран ажиллахад санхүүгийн тал дээр бэрх л дээ.

 

-Өмнөд Америкаас ирсний дараахан тантай холбогдоход “Ээж рүүгээ явж байна” гэсэн. Алс холын замд хэрхэн явснаа тайлагнаад ирсэн үү?

 

-Ээж маань 80 насыг зооглох гэж байна. Намайг анх ууланд авирах гэж байхад нэг их тоодоггүй байсан. Харин одоо нас нь яваад ирэхээр санаа нь их зовдог болжээ. Ямар сайндаа л Өмнөд Америк яваад ирсэн даруйдаа тайлангаа тавьж байхав дээ/инээв/. Гэхдээ ээжийн санаа зовж байгаа гээд би зорьсон ажлаа орхихгүй. Эцсийг нь үзэж байж санаа амрах байх даа.

 

-Та Завхан аймгийн хүн. Энэ жил нутаг руугаа явах уу?

 

-Энэ жил явж амжихгүй. Өнгөрсөн жил гурван удаа явж төрсөн газартаа хөрвөөсөн.

 

-Таныг авирах оролдлого хийхээр зэхэж буй оргилынхоо нэрийг өмнө нь хэлдэггүйг мэдэх учраас “Одоо аль ууланд авирах вэ” гэж асуухгүй. Тиймээс дараагийн авиралтаа хэзээ эхлүүлэх вэ гэж асууя.

 

-Төлөвлөгөөгөө ирэх дөрөв-дүгээр сард гэж гаргасан. Гэхдээ үүнээс наана олон зүйл шийдвэрлэх хэрэгтэй учраас бүтэх эсэхийг мэдэхгүй байна.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • unen (76.217.224.147)

    2016-02-02

    ania tegeed l aviraad l yvaad bgaach hend hamaatain tani avirah

  • (202.131.7.199)

    2016-02-02

    neeh sur oruulj yarih yumaa hehe

  • Зочин (103.26.194.35)

    2016-02-02

    Сайн юмаа.зорисон юмаа бутээдэг мундаг хунд амжилт хусье

  • зочин (43.242.243.78)

    2016-02-02

    мундаг бүсгүй амжилт амжилт амжилт гэж хэлье дээ

  • (203.91.114.170)

    2016-02-02

    хүүеээ 4 дэх эмэгтэй уулчин шүү дээ. 2014 онд Эрдэнэтийн эмэгтэй уулчин, 2015 онд Хайрхан клубын 2 эмэгтэй уулчин гарсан. Мэдээллээ зөв бичээч