Бельги улс цагаачдыг бөөнөөр нь хөөн гаргалаа

 

        Бельгийн эрх баригчид чартерийн нислэг зохион байгуулж, тус улсаас орогнол хүсэхээсээ сайн дураараа татгалзсан Ирак гаралтай 111 цагаачийг нутагт нь буцаажээ. “Энэ бол сайн дураараа буцаж буй хэрэг. Тэднийг хөөж явуулаагүй. Тэд буцахыг хүссэн болохоор түүнд нь тусалсан хэрэг” хэмээн Бельгийн Орогнол, цагаачлалын асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. Мөн тэрбээр энэ бол Бельгид ирсэн цагаачид Иракт сайн дураар буцаж буй анхны тохиолдолд биш ч Европын холбооны гишүүн орнуудаас анх удаа Багдад руу захиалгат нислэг зохион байгуулсан хэрэг гэдгийг өгүүлсэн аж. Иракаас Бельгид ирсэн цагаачдын олонхи нь Багдад хотоос ганцаараа ирсэн 25-45 насны эрчүүд ба тэд ажил хийж ахиу орлого олохыг зорьж ирдгийг сайд өгүүлсэн байна. Харин Бельгийн эрх баригчид тэднийг дүрвэгсэд биш харин эдийн засгийн цагаачид хэмээн үздэг. Өнгөрсөн онд Бельгид ирсэн ирак цагаачдаас 1014 нь тус улсад орогнох эрх авах тогтолцоонд итгэл алдарч сайн дураараа эх орондоо буцжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)