Өнөөдөр “Фэйсбүүк”-ийн “төрсөн” өдөр

 

        Цахим ертөнцөд хамгийн олон гишүүнтэй “гэр бүл” буюу “Фэйсбүүк” өнөөдөр “төрсөн” юм байна. 12 жилийн өмнөх энэ өдөр Харвардын их сургуулийн оюутны дотуур байрны нэг өрөөнд сургуулийнхаа оюутнуудад өөрсдийнхөө зураг, мэдээлэл бүхий хуудсыг нээн байрлуулж мөн найз нарынхаа хуудсаар золчилж болох нэгэн дотоод сүлжээ нээгдсэн нь “Фэйсбүүк” байлаа. Энэ сайтыг бүтээхэд Марк Цукербергээс гадна Эдуардо Саверин , Дастин Московиц, Крис Хьюз хэмээх гурван оюутан уг багт ажилсан аж.

 

“Фэйсбүүк” анхандаа зөвхөн Харвардын оюутнуудад зориулагдаж байсан боловч дараа нь Бостон хотын бусад их сургууль, сүүлд нь АНУ-ын бүхий л их, дээд сургууль, коллежийн оюутан хамрагдах болсон юм. Үүний дараагаар 2006 оны есдүгээр сараас дэлхий дахинд тархаж, 2013 он гэхэд 1.2 тэрбум хэрэглэгчтэй болжээ. Өнөө үед “Фэйсбүүк” хэрэглэгчид нэг минут тутамд 4.1 сая пост оруулж байна. Зөвхөн Монгол Улсад гэхэд 1,3 сая хүн энэ сүлжээнд нэгдсэн гэсэн тоо бий.

 

Б.Төгөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)