АНУ-ын Засгийн газрын өр 19.01 их наяд хүрэв

  

 

      АНУ-ын Засгийн газрын өрийн хэмжээ 19.01 их наяд ам.доллар хүрснийг “Вашингтон таймс” сонинд өгүүлжээ. Б.Обамаг засгийн эрхэнд гарахаас өмнө энэхүү өрийн хэмжээ 10.6 их наяд байсан бол түүнийг засаг тэргүүлэх хугацаанд 8.3 их наядаар нэмэгдсэнийг тус улсын Сангийн яамнаас мэдээлсэн байна. Харин Бүгд найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч“бага” Жорж Бушийн үед өрийн хэмжээ 4.9 их наядаар өссөн байна. Нийт өрийн 13.7 их наяд нь олон нийтэд худалдсан өрийн бичигт ногддог бол үлдсэн5.3 их наядыг Холбооны нөөцийн сан, нийгмийн даатгалын сангаас зээлсэн Засгийн газрын дотоод өр аж. АНУ-ын Конгрессын Төсвийн хорооны тайлан тооцооноос үзэхэд ойрын арван жилд холбооны Засгийн газрын өр 30 их наяд хүрч болзошгүй юм. Энэ нь хүн амын дунд өндөр настнуудын эзлэх хувь хэмжээ нэмэгдсэн, төсвийн зарим зардлыг нэмж, татварыг бууруулснаас гадна Б.Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой холбоотой аж.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (202.21.115.82)

    2016-02-05

    dollar uildverlegch nart uu ? hend ve? Masson-iihand uu?