Япон Умард Солонгосын пуужинг сөнөөхөөр зэхжээ

 

        Японы Батлан хамгаалахын сайд Ген Накатани тус улсын агаараас эсэргүүцэн хамгаалах системийг Умард Солонгосын пуужинг сөнөөхөд бэлтгэх тушаал өгчээ. Энэ зорилгоор Япон тэнгист байрласан тус улсын хоёр хөлөг онгоц, эргийн дагуух “Пэтриот” пуужингийн цогцолборуудыг байлдааны бэлэн байдалд оруулсан байна. Умард Солонгосын эрх баригчид баллистик пуужин хөөргөж, сансарт хиймэл дагуул гаргахаар төлөвлөснөө өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд мэдэгдсэн билээ. Умардын талын энэхүү төлөвлөгөөг мөн хөрш Өмнөд Солонгосын тал эсэргүүцэж, пуужин хөөргөвөл хариуд нь хатуу арга хэмжээ авахаа амласан аж. Үүнээс гадна АНУ-ын эрх баригчид Умард Солонгосын тал баллистик пуужин хөөргөсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авахаа мэдэгджээ. Умардын тал сансарт хиймэл дагуул хөөргөснөөр тус улсад тавьсан хоригийг зөрчин баллистик пуужингийн технологийг боловсронгуй болгох боломжтой юм. Умардын цахилгаан мэдээллийн агентлагаас түгээсэн мэдээллээс үзэхэд тус улсын шинэ төрлийн баллистик пуужин цөмийн цэнэгт хошуу тээх боломжтой аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)