Сар шинийн барилдаан өнөөдөр эхэлнэ

 

        Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан өнөөдрөөс эхэлж байна.

 

Өнөөдөр 14.00 цагт Монгол бөхийн өргөөнөө өсвөрийн бөхийн барилдаан болно. Харин бүртгэл нь 10.00 цагаас эхлэх ба барилдаанд 1999 оны I сарын  -нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, 2 хувь цээж зурагтайгаа ирж бүртгүүлэх  юм. Итгэмжлэл 3000 төгрөг, Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төгрөг юм байна.

 

Дараагийн барилдааны хуваарь

 

2.Нийтийн монгол шандастны барилдаан II сарын 05-ны 14600 цагт,
Бүртгэл II сарын 05-ны 10.00 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ. Итгэмжлэл 5000 төгрөг, үзэгчийн тасалбарын үнэ 1000 төгрөг.

 

3.Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан II сарын 7-ны 14.00 цагт,
Бүртгэл II сарын 7-ны 10.00 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ. Тасалбарын үнэ 3000 төгрөг.

 

4.Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. II сарын 06-ны 14.00 цагт,
Бүртгэл II сарын 05, 06-ны 10.00 цагаас эхлэх ба аймаг, цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Тасалбарын үнэ 5000 төгрөг.

 

5.Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны бүртгэл II сарын 08-ны 14.00 цагт,
Бүртгэл II сарын 07, 08-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна.
Үзэгчийн тасалбарын үнэ: 1, 2, 3-р эгнээ 25.000 төгрөг, бусад эгнээ 20.000 төгрөг юм байна. Тасалбар бүхэн суудлын дугаартай аж.

 

Бөхийн бүртгэл болон барилдаанууд Монгол бөхийн өргөөнд явагдана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)