Хордлого болон халдварт өвчний үед 103 дугаарт хандана уу

 

        Хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогот халдвар гарахад нөлөөлөх гол хүчин зүйл бол хоол хүнсний зүйлийг тээвэрлэх, бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.

 

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хэрэв тэдгээр шинж тэмдэгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

 

Өвчлөх эрсдэл өндөртэй бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс өвчилсөн тохиолдолд нэн даруй Нийслэлийн түргэн тусламжийн төвийн утас 103 дугаарт хандаарай. Мөн хүнсний зүйлээс өвчлөл үүссэн хэмээн сэжиглэж буй бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын шуурхай албаны утас 70128012 дугаарт мэдэгдэнэ.

 

Мөн сар шинийн баяраар айлууд гэрээ эзэнгүй орхих, цахилгаан хэрэгслийнаюулгүй байдлаа хангаагүйн улмаас гал түймрийн дуудлага эрс ихэсдэг. Тиймээс ирэх баярын өдрүүдэд Онцгой байдлын газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Хэрэв гал түймэр, осголт, автомашины хүнд осол зэрэг гамшиг тохиолдвол Нийслэлийн онцгой байдлын газрын дуудлага хүлээн авах шуурхай утас 105 дугаарт хандана уу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)